Риана эцгийгээ шүүхэд өгчээ | News.MN

Риана эцгийгээ шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Риана эцгийгээ шүүхэд өгчээ

Риана эцгийгээ шүүхэд өгчээ

Барбадосын дуучин Рианагийн гаргасан “Fenty” нэрийн гоо сайхан, нүүр будалт, дотуур хувцасны бүтээгдэхүүний брэнд нь бүсгүйчүүдийн дунд ихээхэн алдаршиж байгаа билээ. Харин авьяаслаг, мэдрэмжтэй залуу уран бүтээлч бүсгүй “Fenty” хэмээх нэрийг бизнестээ ашигласан хэргээр өөрийн эцэг Роберт Фэнтиг АНУ-ын шүүхэд дуудуулжээ. Учир нь дуучин Риана “Fenty” хэмээх нэрийг оюуны өмчөөр баталгаажуулж худалдааны тэмдгийг эзэмшдэг юм байна.

Түүний эцэг Роберт Фэнти Рианаг өөрийн байгуулсан “Fenty Entertainment” компанийн нэрийн доор бүтээгдэхүүнээ гаргадаг хэмээн худал мэдээлэл тараасан гэж үзсэн учраас ийм шийдвэрт хүрчээ. Шүүхэд гомдол мэдүүлснийхээ дараа эцгийнхээ эзэмшдэг “Fenty Entertainment” компани руу энэ үйлдлээ зогсоохыг шаардсан албан бичиг явуулсан байгаа ч одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа гэнэ. Рианагийн эцэг Роберт Фэнти 2017 онд өөрийн хамтрагч Мосес Перкинстэйгээ хамтран “Fenty Entertainment” компанийг байгуулснаас хойш эцэг охины харилцаа муудаж эхэлсэн хэмээн хэвлэлүүд бичсэн байдаг.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-16 122.201.24.200

Тэнэг биш маш ухаалаг бүсгүй. Африкийн улсуудад зөвхөн 2018 он гэхэд л 600 гаруй сая доллар хандивлажээ. Эцэг нь их олиггүй этгээд байдаг юм байна. Олон удаа охиноо зодож хүнд бэртээж байжээ.

Avatar

Зочин 2019-01-16 202.131.248.250

teneg huuhen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж