Эцгийнхээ нэрээс илүүтэй "Алтны магнат" Мянганбаярын эхнэр хэмээн овоглуулдаг мисс бүсгүй Д.Ариунцэцэг өчигдөр төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ.
Нөхрөөсөө салсны дараа хэдэн жил харь оронд нам гүмхэн амьдарсан тэрээр өнгөрсөн жилээс эх орондоо суурьшин "Алтайн хүдэр” компанийн эзэн Ч.Базартай хайрын романс үүсгэсэн тухай бор шувуу нисэх болсон билээ.
Энэхүү яриаг батлан хосууд саяхан болсон "Никитон" хамтлагийн тоглолтыг хамтдаа үзэж, олны нүдийг хужирласан юм.
Т.АНУ