Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа өөрийн facebook хуудаснаа “Засгийн тогтоол биелүүлж, машинаа хураалгаад, ийм сайхан унаатай боллоо” хэмээн бичиж, дээрх зургийг нийтэлжээ.
Сар шинийн өмнөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нартай уулзаж, үүрэг өгсөн. Тодруулбал, яам, агентлаг болон төрийн өмчит компанийнхны унадаг шатахуун их иддэг машины хэрэглээг багасгах, Засгийн газрын тогтоолын дагуу хот дотор 100 километрт 16 литрээс дээшгүй иддэг машин унах шийдвэрийг хэрэгжүүлэх дээр анхаарч ажиллахыг Төрийн өмчийн хорооныхонд даалгасан юм.
Энэхүү санаачлагын дагуу зарим албан тушаалтнууд эхнээсээ биелүүлж, шатахуун их зарцуулдаг том жийпнээсээ татгалзаж эхэлсэн нь сайн хэрэг.
С.СҮРЭН