
Эрэгтэй хүний сайхан костьюм өнгөлөн далдлагч шиг аливаа сайн чанарыг нь тодотгож, эсвэл ямар нэгэн дутагдлыг нь нууна. Тамирчинд жадайж, ердийн хүнийг арай гоолиг болгох жишээтэй. Түүний адилаар CL том бүхээгт “рестайлинг”-ийг бүтээсэн Mercedes-ийн дизайнерууд шилдэг оёдолчид шиг жижиг зүйлээр загвартаа илүү орчин үеийн төрхийг оруулснаар шинэчлэгдсэн машин нь “жин” нэмснийг бусдын нүднээс сайтар нуужээ.
Гадна төрхөөрөө Mercedes CL онц өөрчлөгдсөнгүй, харин ч хамаатан болох седан S-ангилалтайгаа илүү адилхан болсон байна. Машин шинэ бампер авч, урд, хойд гэрэлд нь одоо моод болж байгаа гэрлийн диод тавьжээ. Радиаторын торон хаалтыг өөрчилсөн байна. Харахад өөрчлөлт нь төдийлөн нүдэнд буухгүй ч бүхээг нь нэмэгдэл жингээ хаясан мэт хоёр хаалгатай тэмүүлсэн автомашины дүр төрхөд бодитоор ойртлоо. Бүхээгийн дотор бас л өөрчлөлт алга гэмээр. Байгаа өөрчлөлт нь олон янзын зориулалтын цахим системийн COMMAND жойстик байрлах төв консолийн хэсгийн модон бүрээс.
Хамгийн сонирхолтой зүйл нь хамартаа нуугджээ. Mercedes бензинээр ажилладаг хүчирхэг хөдөлгүүрийнхээ шугамыг өөрчлөн турбинт бие ангитай агаарын хөдөлгүүрээр сольжээ. CL550 4Matic 5,5 литрийн V8 хөдөлгүүр нь арай авсаархан 4,6 литрийн хөдөлгүүрээр солигдсон байна. Түлшний хэмнэлтээс гадна үзүүлэлт нь хүчирхэг болон 429 морины хүчтэй болжээ. Тийм хөдөлгүүр машиндаа эхний 100 метрийн хурдыг 4,9 секундын дотор авах боломжийг өгч байна. CL600 нь өмнөхийн адил 5,5 литрийн эзлэхүүнтэй, 510 морины хүчтэй, турбинжсэн V12 хөдөлгүүрээр тоноглогдох болно. Харин CL65 AMG загварт нь 630 морины хүчтэй V12 хөдөлгүүр тавигдсан байна.
Хөдөлгүүрийн солилцооноос гадна шинэ Mercedes CL нь аюулгүйн иж бүртэл цахим төхөөрөмжөөр шинэчлэгджээ. Тэнд өөрийн урсгалаас гарахад саад болох төхөөрөмжөөс гадна үл харагдах хэсгүүдийг хянах самбартай. Харанхуйд харах шинэчлэгдсэн системтэй. Шинэ машин дэлхийн зах зээл дээр энэ намар гарч ирнэ гэж төлөвлөгджээ.
Хувьсгалч

Одоо тэр бидний жийп гэх машинуудын шасси дээр шагналын машинуудыг хийх болжээ. Люкс ангиллын хаа сайгүй явагчийн анхдагч нарын нэг Английн Range Rover дөчин жилийн өмнө худалдан авч нартаа хэрэглээний чанарын ер бусын цогцлыг үзүүлж байсан билээ. Саяхан энэ марк дор цоо шинэ Evoque гэсэн нэртэй машин гарч ирлээ.
Шинэ машин маш зоригтой дизайны шийдлээрээ гайхуулж байна. Өнгөц харвал хоёр жилийн өмнө танилцуулж байсан Land Rover LRX гэсэн чиг хандлагын туршилтын загвараар нэг их өөр биш. Машиныг өдөр тутмын хэрэглээнд тааруулан гадна толинууд хэмжээг томсгосон байв. Хаалганы бариулыг илүү тавтай болгосноос гадна шинэ дугуйнууд тавигджээ. Ирээдүйн хэрэглэгч нарыг дотор талд нь юу хүлээж байгаа нь тодорхойгүй нууц гэмээр. Их Британид уг машиныг анхлан танилцуулахдаа цонхыг харанхуйлсан байв. Энэ жилийн есдүгээр сард болох Парисийн автосалон дээр дотор гайхамшгаа харуулах бололтой.
Компани машиныхаа талаар мэдээлэл ховор өгч байгаа. Машин Range Rover маркийн түүхэнд. хамгийн хөнгөн, авсаархан, хэмнэлтэй, экологийн цэвэр гэж төлөөлөгч нь хэлснээс цааш гарсангүй. Land Rover Freelander загварын суурь Evoque машины үндэс болох байх гэхдээ гурван хаалгатай бүхээг нь арай богино байх болов уу. Ийм авсаархан бөгөөд гурван хаалгатай мацагч дээгүүр ангиллын машинуудад байгаагүй. Гэхдээ түүнийг бүтэн мацалттай гэж хэлэхгүй байх. Ярих нь суур загварт нь урд мосттой л гэх юм. Ярих юм алга, ийм «Рейнж Ровер» өмнө нь лав байгаагүй.
Хуулбарын довтолгоо

Янз бүрийн машинуудыг нэгэн сууринд босгох санаа нь шинэ зүйл биш юм даа. Тийм хандлага үйлдвэрлэлд хэмнэлтэй бөгөөд машинууд адилхан байх боловч хэрэглээний чанар нь өөр өөр. Гэхдээ бараг ялгагдахгүй, янз бүрийн маркийн машиныг нэгэн үйлдвэрт хийх хэрэг байна уу? Тэр нь заримдаа хэрэгтэй аж.
Тухайлбал, зарим оронд нэг компанийн дилерын сүлжээ сайтай байхад нөгөөд нь түүний түншийн дилерүүд илүүтэй байх жишээтэй. Мөн эд анги нийлүүлэгч нартай хамтраад яривал амар байх гэх мэт. Ингэж л ихрүүд шиг адилхан Peugeot 107, Citroen C1 ба Toyota Aygo гэх мэтийн машинууд гарч ирдэг аж. Гадна дотно чимэг төдийхнөөр л өөр. Алийг нь сонгох вэ? Аль нэг маркт нь төрөлхийн хайр байхгүй бол үнийг нь л харах хэрэгтэй. Заримдаа ялгаа нь мэдэгдхүйц байдаг гэнэ.
Манай хойд хөршид энэ гурвалаас зөвхөн Peugeot л байсан юм. Харин энэ сарын дундаас Citroen худалдагдаж эхлэх ажээ. C1 жижиг оврын машинд 68 морины хөдөлгүүр механик эсвэл автомат удирдлагатай хурдны хайрцгийн хамт тавигдсан байна. Хотод яг таарахаар, энэ хэтчбек зуун км-ын хурдыг 13,7 секундад авах ба 157 км/цагийн хурдыг харуулна. Оросуудад үнэ нь их таалагдаж байгаа ба 350 мянган рубль ажээ. Peugeot одоо 411 мянган рубль хүрч байна. Хурдны хайрцаг нь автомат бол үнэ ихсэх нь мэдээж. Гэхдээ энэ үнэ уг машиныг зах зээлд гарч иртэл аравдугаар сар хүртэл баригдах ажээ.
Цахилгааны хурд

Калифорнийн Tesla Motors хэдхэн жилийн өмнө анх гарч ирж байхдаа элетро машиныг олны хүртээл болгоно гэсэн уриаг дэвшүүлж байсан билээ. Өөдрөг үзэлтнүүд нь тийм цаг хаяанд ирээд байна гэж байсан бол уруу санаатнууд уг компани 100 ширхэг машин гаргавал их юм гэж байлаа. Үнэн тэг дундуур нь гэж болно. Өнөөдөртөө Tesla-гийн цорын ганц дамжлагын машин нь спорткар Roadster бөгөөд ердөө л 1200 ширхэг худалдагдаад байгаа. Саяхан хувьцаагаа биржид байрлуулснаас харвал уг компани дампуурах бодолгүй байна. Мөн л саяхан тэд өөрсдийн загвараа шинэчлэн түүнийг улам анхаарал тахаар болгож чадав.
Рейстайлингийн үндсэн зорилго нь машины дүрийг динамиктай, түрэмгий болгох. Машины урд хэсэг бүрэн өөрчлөгдлөө. Ард нь нь ч өөрчлөлт орж деффузортой болжээ. Бүхээгт нь дуу чимээний нэвтрэлтийг багасгаж чадсан байна. Мөн долоон дюмийн дислейтэй навигацийн системийг байрлуулжээ.
Техникийн хувьд өөрчлөлт үгүй. Нөгөө л нэг 288 морины хүчтэй цахилгаан хөдөлгүүр байгаа. Машины хурдыг 201 км/цаг болгодог хүчийг өгдөг. Харин байрнаасаа 100 км-ын метрийн хурдыг 3,7 секундад авах болжээ. Ердийн ахуй цахилгааны сүлжээнээс тусгай төхөөрөмжөөр машиныг 3,5 цагийн дотор цэнэглэж болно. Нэг удаагийн цэнэгээр 400 км замыг туулна.
Бүхээгт суугаад үз дээ

Пикап ангиллын машины зах зээл их өсч байна гэж Volkswagen-ы төлөөлөгчид хэлж байна. Тийм гэж үү?? Австри, Словакийн замд энэ ангиллын тэрэг харагдахгүй байна гээд бичсэн байв. Харин Өмнөд Америк, Өмнөд Африкт бол байдал огт өөр тэнд л энэ машинууд чихцэлдэж буй гэнэ. Гэхдээ немцүүд өөрсдийн пикапыг удалгүй Европт хэрэгтэй болно гэдэгт итгэлтэй байна.
Amarok шинэ загвар дизайн сайтай. “Ихэмсэг царай” зүс нь малын фермд байх машин ыг харагдуулахгүй. Машин гэр бүлээрээ хөдөө явахад таарсан мэт.

Стандартын Amarok машины даац 938 кг бөгөөд бусад пикапуудаас бараг нэг центнерээр илүү. Heavy Duty хувилбараар бол нэг тонноос илүү ачааг зөөж чадна. Энэ “ард түмний” пикапыг Аргентины Буэнос-Айрест үйлдвэрлээд тэндээс дэлхийн зах зээлд зөөх гэнэ.
Ш.Мягмар