Монгол эмэгтэйг хөнөөсөн сэжигтнийг байцааж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

Монгол эмэгтэйг хөнөөсөн сэжигтнийг байцааж байна

БНХАУ-ын Эрээн хотод манай улсын иргэн эмэгтэй энэ сарын 17-18-нд шилжих шөнө амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаач эмэгтэй Эрээн хотын “Улаан дэнлүүний гудамж”-д байрлах эмэгтэйчүүдэд гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалж байх үедээ амь насаа алдсан гэх мэдээллийг албаныхан мэдээлж байгаа юм. Хэргийн сэжигтнийг баривчилсан эсэхийг ГХЯ-ны Консулын газрын дэд дарга Б.Болдоос тодруулахад “Эрээн хотын цагдаагийн хэлтсээс хэргийг шуурхай эрэн сурвалжилж сэжигтнийг баривилсан талаар мэдээллийг ирүүлсэн” гэлээ. Мөн сэжигтнийг ямар шалтгаанаар хэргийг үйлдсэн талаар байцааж эхэлсэн байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж