Г.Занданшатар: Б.Энхбаяр огцорсондоо намайг гүтгэсэн

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Б.Энхбаяр огцорсондоо намайг гүтгэсэн

Г.Занданшатар: Б.Энхбаяр огцорсондоо намайг гүтгэсэн

Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр Даваа гаригт  “Өдрийн сонин”- д өгсөн ярилцлагадаа  “… Нэг эзэнтэй гурван компанийн нэхэмжлэлтэй, 8.5 тэрбум төгрөгийн татвар төлөхгүй гээд Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Энэ хэрэг дээр намайг Засгийн газрын хариуцсан төлөөлөгчөөр томилсон. Энэ асуудал шүүх дээр явж байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар дуудаж уулзсан. “Компанийн захирал нь “эвлэрье” гэж байна. Эвлэрвэл яасан юм” гэсэн. Эвлэрнэ гэдэг нь Засгийн газар тэр хүнээс 8.5 тэрбум төгрөгийн татвар авахгүй гэсэн үг. Тэгэхдээ Г.Занданшатар надад “Энэ бол том даргын ойрын хүн” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Хэрвээ би эвлэрвэл албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн албан тушаалын гэмт хэрэг болно. Бас тэр АТГ дээр шалгагдаж байгаа хэрэг тул хэрэг биш болох хувь заяанд нөлөөлнө. Намайг байлд гэж томилсон болохоос эвлэр гэж явуулаагүй. Хэрвээ эвлэр гэж байгаа бол албан ёсоор бичиг өг” гэлээ. Тийм бичиг өгөхгүй гэсэн. Би шууд Хэрэг эрхлэх газар луу “Энэ асуудлаар албан ёсоор Засгийн газрын хуралдаанд танилцуулж, чиглэл өгөхийг хүсье” гээд бичиг өгчихсөн. Тэгээд Засгийн газрын хурлаар хэлэлцээд “Эвлэрэх шаардлагагүй” гэсэн чиглэл надад өглөө. Ингээд Дээд шүүх дээр ялсан. Энд тэр хүн юм бодож үлдсэн байх”  гэж ярьсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж буй. Дээрх мэдээлэл үнэн эсэх талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас сэтгүүлчид тодрууллаа.

Тэрбээр  “Албан тушаалаасаа огцорсон хүн өөрийгөө хамгаалж янз бүрийн ул үндэсгүй мэдээлэл, гүтгэлэг тараасанд харамсаж байна. Засгийн газар шүүх хурлуудад заримдаа ялдаг, заримдаа ялагддаг. Засгийн газартай маргасан тал эвлэрэх саналаа албан бичгээр ирүүлэх тохиолдол бий. Ийм үед тэр хүсэлтийг нь бид цааш уламжилдаг ийм л түгээмэл үйл явц. Бид улсыг, Засгийн газрыг аль болох хохиролгүй байлгах, шударга ёсыг тогтоох, ард түмнээ баялгийн эзэн байлгахын төлөө хийж байгаа ажлуудад үндэслэлгүй гүтгэлэг хавтгайрч байгаа нь харамсалтай. Цаашдаа ч гэсэн өндөр шаардлага тавих болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж