Г.Занданшатар:Төрийн 320 үйлчилгээг цахим болгоно | News.MN

Г.Занданшатар:Төрийн 320 үйлчилгээг цахим болгоно

Г.Занданшатар:Төрийн 320 үйлчилгээг цахим болгоно

Г.Занданшатар:Төрийн 320 үйлчилгээг цахим болгоно

2019 оныг Засгийн газар "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2018 оныг  Засгийн газраас "Хариуцлагын жил" болгон зарлаж тодорхой үүрэг даалгаврыг өгсөн.  Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар үүний хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ. Мөн 2018 онд Засгийн газар төрийн албаны бүх шатлалд сахилга бат, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр  258 дугаар  тогтоол гарсан. Энэ хүрээнд төрийн албаны шалгалтыг 13  яам, бүх агентлаг, 21 аймаг, 330 суманд хийсэн. Хяналт шалгалтын хүрээнд төрийн албыг хариуцлагажуулах, тогтвортой болгох чиглэлд  тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Энэ бүхэнд үндэслэн иргэдийн судалгааг авсан.   Судалгаанд үндэслэн  2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарлаж байна. "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил"-ийн гол зорилго нь иргэддээ үйлчилдэг соёлыг бий болгох юм. Ард түмний төрд итгэх итгэл нь төрийн албан хаагчдын үнэнч шударга, иргэндээ ээлтэй үйл ажиллагаанаас шууд хамаардаг.

Иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн албыг нэвтрүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоотой шийдвэр гаргах ажиллагааг чухалчилдаг байх, үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх зэрэг таван үндсэн зорилтын хүрээнд 70 гаруй арга хэмжээг төлөвлөж байгаа. Энэ хүрээнд төрийн 320 үйлчилгээг бид цахим болгоно. Мөн төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэгдүүлж байна. Нөгөө талдаа иргэддээ ойр ажиллах шаардлагыг илүүтэй тавина” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-16 66.85.131.75

2019 онд л амжвал амжина, 2020 он гарчихвал албан бусаар сонгуулийн сурталчилгаа эхлээд ажил хийх хүн олдохгүй л дээ

Avatar

6x6 2019-01-16 203.91.115.47

Ene ercheeree uneheer sain ajilaad amidral ahiu deeshilhiin bol 2020 ond erunhii saidiig ene bagtai ni hamt 10 jileer songoson ch yahavde undsen huulind songuuliin huulind joohon uurchlult hiigeel bolno bizde tehgui bol 4hen jil heterhii zasag togtvorgui bgaad bga yum shig sanagdahiin bnshde nuhuduu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж