Хиймэл үүл үүсгэж, агаарын бохирдлыг бууруулна | News.MN

Хиймэл үүл үүсгэж, агаарын бохирдлыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Хиймэл үүл үүсгэж, агаарын бохирдлыг бууруулна

Хиймэл үүл үүсгэж, агаарын бохирдлыг бууруулна

Тайландын Засгийн газар аюултай хэмжээнд хүрээд буй Бангкок хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хиймэл үүл үүсгэж, бороо оруулах аргыг хэрэглэхээр болжээ.

Зүүн Өмнөд Азийн хоёр дахь том эдийн засагтай Тайланд улсын нийслэлд барилгын ажил, автомашин болон үйлдвэрийн утаанаас болж агаарын бохирдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Ялангуяа хуурайшилтын улирлын үед агаарын бохирдол аюултай хэмжээнд хүртэл нэмэгддэг бөгөөд өчигдөр /2019.01.15/ тус улсын Ерөнхий сайд шаардлагагүй тохиолдолд ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан аж. Энэ долоо хоногт Бангкок хотын агаар дахь PM 2.5 тоосонцрын хэмжээ 70-100 мкг/м3 хүрсэн байна.

Бороо оруулах замаар агаарын бохирдлыг бууруулахын тулд өчигдөр /2019.01.15/ хоёр онгоцыг хөөргөж, натрийн хлорид цацаж,  үүл үүсгэсэн бөгөөд орой нь Бангкок хотод бороо орсон байна. Тайландын Засгийн газар хиймэл үүл үүсгэх ажиллагааг цаашдаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа  аж. Агаарын бохирдол ихтэй байгаа энэ үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд үнэгүй амны хаалт тараахын сацуу агаарт даралттай ус шүрших ажлыг хийж байна.

Хэрвээ хиймэл үүл үүсгэх ажил урт хугацаандаа үр өгөөжөө өгөхгүй, агаарын бохирдол улам ихэсвэл сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргана хэмээн Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлжээ.

Эх сурвалж: NHK

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-01-16 192.82.65.141

Утаанаас хол байя гэвэл хөдөө гарч амьдарч ажиллах хэрэгтэй шүүдээ.Ийм сайхан нутаг орон байхад утаан дотор хотод хогон дунд хэн бай гээд байна аа? хүмүүс минь хотоос нүүцгээ.

Avatar

Зочин 2019-01-16 202.179.2.250

Манай засгийн газар ядаж үнэгүй маск тараагаасай билээ

Avatar

Зочин 2019-01-16 103.229.177.59

Bid nar barag ochij uushgia tseverleed bgan bishu? haha

Avatar

new 2019-01-16 112.72.12.4

PM 2.5 toosontsor 70-100 hursen gene ee. manaid ene udurtuu 200-300 shunuduu 500gaas deesh baidag sh dee. uneheer bid chine harh shig yaasan uhdeggui humuus ve!?

Avatar

Зочин 2019-01-16 64.119.20.162

Бангкокт агаар бохир байна гэж байдаг л юм байх даа? Би жил бүр очдог, зүгээр л байдаг шдээ?

Avatar

зочин 2019-01-16 182.160.40.155

бохирдолтой үеэр нь очихгүй юу дөө, УБ шиг хүйтэн болдог биш, дөрвөн уулны дунд амьдардаг биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж