Д.Трамп: АНУ НАТО-оос гарах ёстой | News.MN

Д.Трамп: АНУ НАТО-оос гарах ёстой

Д.Трамп: АНУ НАТО-оос гарах ёстой

Д.Трамп: АНУ НАТО-оос гарах ёстой

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2018 онд АНУ-ыг НАТО (Умард Атлантын гэрээний байгууллага)-аас гаргах тухай асуудлыг хэд хэдэн удаа дэвшүүлэн тавьсан тухай “Нью-Йорк Таймс” сонинд мэдээлжээ.

Тухайлбал, хоёр сарын өмнө Парист болсон дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцсоныхоо дараа “АНУ бусад улс орнуудыг батлан хамгаалахад олон тэрбум ам.доллар зарцуулдгаар зогсохгүй тэдэнтэй хийж буй худалдаанаасаа ч ашиг олохгүй байна” хэмээн жиргэж, холбоотнууддаа үг хаясан юм. Мөн өнгөрсөн оны зургадугаар сард болсон НАТО-ын гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр “цэргийн холбоотон” байхын ашиг тусыг огт олж харахгүй байгаагаа хэлж байжээ. Харин Д.Трампыг АНУ-ын НАТО-оос гаргах тухай ярих бүрд нь ҮАБЗ-ийн гишүүд буюу БХЯ-ны сайд асан Жеймс Маттис, Ерөнхийлөгчийн ҮАБ-ын зөвлөх Жон Болтон нар няцааж байсан аж. Мөн үүнтэй холбоотойгоор НАТО-ын дээд хэмжээний уулзалтын өмнө гишүүн улс орнуудыг “цэргийн холбоотон” байхын давуу талыг тусгасан хэлэлцээрийг батлахыг шаардаж байв.

Д.Трампын хэлж буй санаа нь НАТО-ын төсөвт ЕХ тийм ч их хувь нэмэр оруулдаггүйгээр барахгүй татвараа цагт нь төлдөггүй учраас АНУ л ачааны хүндийг үүрч байна хэмээн үзэж байгаа аж.

Харин НАТО-ын утга учрыг хамгийн сайн ойлгож, дээрх асуудал дээр Д.Трампыг эсэргүүцдэг байсан гол хүн болох БХЯ-ны сайд Жеймс Маттис ажлаа хүлээлгэн өгснөөр байдал өөрөөр эргэж магадгүй хэмээн Европын улс орнууд санаа зовж байна.

НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллага нь АНУ, Канад болон баруун Европын улс орнуудыг эгнээндээ нэгтгэж,  хүйтэн дайны үед социалист орнуудын эсрэг байгуулагдсан цэргийн эвсэл юм.

Эх сурвалж: NHK

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongolia 2019-01-16 150.129.142.164

NATO bol amerikiin buunii nohod l gesen ug. Odoo ted hereggui.Tedentei niileed ch Oros ulsiig guitseheesee ongorson. Orosuud 30 minutiin dotor yamar ch evsel, huchirheg ulsiig ustgah chadvartai.

Avatar

Зочин 2019-01-16 66.181.183.98

zov hend ch hereggui zuild amerikiin tatvar tologchdiin mongiig zarah hreggui

Avatar

Зочин 2019-01-16 202.131.245.243

Зөв. Гарах ёстой.

Avatar

ХЭХЭ 2019-01-16 64.119.17.10

ТРАМПЫН СОЛИОРОЛ ОРОС ХУЛМАСНУУДЫГ БАЯРЛУУЛЖ БАЙХ ШИВ ХАХАХА ЧОНО БОРООНООР ГЭЖ ЛАЛАР ИВАНУУД

Avatar

ХЭХЭ 2019-01-16 64.119.17.10

ЛАЛАР ХАР ИВАНУУДЫГ БАЯРЛУУЛЖ БАЙХ ШИВ ХАХАХАА

Avatar

Халх 2019-01-16 112.72.12.17

Трамп америкийг ингэж удирдахгүй ээ

Avatar

Зочин 2019-01-16 112.72.12.17

Трамп америкийг ингэж удирдахгүй ээ

Avatar

4 2019-01-16 202.180.220.35

Америкийг Трамп шиг хүн удирдаж байгаа нь Америк болон түүний холбоотон улсуудад ашиггүй сул талтай боловч Монгол мэтийн хөгжиж буй орнуудад давуу талтай. Иймд Монголчууд Америкчуудын эрх ашгийн төлөө биш өөрсдийнхөө, жижиг улсынхаа төлөө сэтгэлтэй, үгээ хэлдэг байх ёстой бусуу

Avatar

onom 2019-01-16 202.70.34.30

Яг ямар ашигтай юм. худал мэдиймхэрээ болимоор юм. Сошиольд царай харагдахгүй юм чинь юу ч гэсэн яахав л гэдэг байхдаа.

Avatar

Зочин 2019-01-16 202.179.25.13

bayarlalaa eejee kinonii ug heleed baishd. yavj ogoh yumaa.

Avatar

Зочин 2019-01-16 203.169.49.100

Татвар тологчдийнхөө төлөө зөв хүнийг сонгосон байна.

Avatar

Зочин 2019-01-16 150.129.141.147

Зөв эр хурга

Avatar

mongol 2019-01-16 59.153.112.116

Heterhii biznes setgelgeetei huniig tolgoidoo gargahaar neg iimerhuu yam bolj bn daa.Zuvhun mungu ashig l bodogddog getel uur mash olon chuhal asuudal baidag gedgiig ogt medehgui yaaj bayajih talaar bodood baih yam

Avatar

монгу 2019-01-16 202.72.247.14

Чи яг зөв харж байна.Монголд ч бас шинэ үе маань нэг иймэрхүү байгаа юмаа.Юмны цаад утга нь их төвөгтэй......

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж