Буутай этгээдүүд халдлага үйлдэж, 15 хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Буутай этгээдүүд халдлага үйлдэж, 15 хүний аминд хүрчээ

Буутай этгээдүүд халдлага үйлдэж, 15 хүний аминд хүрчээ

Кени улсын Найроби хотын төвд байрлах зочид буудал, офиссын цогцолборт мягмар гаригт /2019.01.15/ буутай этгээдүүд халдлага үйлдэж, 15 хүний аминд хүрчээ. Эл хэрэг орон нутгийн цагаар 03.30 цагт гарч, 150 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Цогцолбор дотор олон хүн үлдсэн бөгөөд буудуулж шархадсан хүмүүс тусламж хүсч байсан талаар эх сурвалж мэдээлжээ. Цогцолборын ойролцоо хэд хэдэн дэлбэрэлт болж, буун дуу сонсогдсон байна.

Орон нутгийн цагаар 01.00 цагийн орчимд 15 хүний цогцсыг Чиромогийн моргт аваачжээ. Хохирогчдын дунд Кенийн 11, АНУ-ын 1, Британийн 1 иргэн байсан бол хоёр хохирогчийн хэн болох нь тогтоогдоогүй байгаа аж. Кенийн Дотоод хэргийн сайд Фред Матьянг 11.00 цагт цогцолборыг бүхэлд нь хамгаалалтад авч, хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлжээ.

Найроби нь гадаад иргэд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулдаг гол төв аж. Дээрх халдлагын хариуцлагыг Сомали улсад төвтэй алан хядах "Аль Шабааб" бүлэглэл хүлээсэн байна. Тус бүлэглэл мөн 2013 онд Кенийн их дэлгүүрт халдаж, 80 хүний аминд хүрчээ.

Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж