Монголчуудын тэтгэвэр авах хугацаа дундаж наслалттай холбоогүй гэв | News.MN

Монголчуудын тэтгэвэр авах хугацаа дундаж наслалттай холбоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Монголчуудын тэтгэвэр авах хугацаа дундаж наслалттай холбоогүй гэв

Монголчуудын тэтгэвэр авах хугацаа дундаж наслалттай холбоогүй гэв

Өнөөдөр ид хөдөлмөр эрхэлж буй залуучууд ирэх 40 жилд тэтгэврээ авч чадахгүй нөхцөл байдал үүсч болзошгүй талаарх мэдээллийг News агентлаг онцолж байсан. Учир нь, жилээс жилд ахмад настны тоо нэмэгдэж, улстөрчдийн судалгаагүй шийдвэрээс болж тэтгэврийн даатгалын санд ирэх ачаалал нэмэгдсээр байна. Тухайлбал, өнөөдөр нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 10 хувь л байгаа бол 2050 он гэхэд 53 хувьд хүрнэ гэсэн судалгаа байна.  Энэ үед Монгол Улс тэтгэврээ тавьж чадах эсэх нь эргэлзээтэй.

Тэтгэврийн даатгалын санг “дампууруулчихгүйн” тулд  2020 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар таван хувиар нэмэхээр болсон. Тодруулбал, 2018 онд хоёр хувь /ажил олгогч- 1 хувь, ажилтан – 1 хувь/, 2019 онд нэг хувь, 2020 онд нэг хувиар тус тус нэмнэ. Ингэснээр тэтгэврийн даатгалын санд ирж буй ачааллыг бууруулна гэж албаны хүмүүс үзэж байна.

Гэхдээ энэхүү шийдвэрийг үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас эрс эсэргүүцэж байгаа билээ. Нийгмийн даатгалын нэмэгдсэн шимтгэл нь тэтгэврийн даатгалын санд орж буйг санах хэрэгтэй хэмээн Нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлбарлаж байгаа юм.

2018 онд дээрх шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор тэтгэврийн даатгалын санд нийтдээ 1 их наяд 54.7 тэрбум төгрөгийн орлого орсноос шимтгэлийн  хувь хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой 129 орчим тэрбум төгрөг тэтгэврийн даатгалын сан дээр нэмж оржээ.

ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САН ЯАГААД ЭРСДЭЛТЭЙ БОЛОВ

Монгол  улс 1995 онд Нийгмийн даатгалын тухай багц хуулийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Ингэхдээ бид орлогоороо зарлагаа нөхөх нийгмийн даатгалын тогтолцоог сонгосон.  Энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 30 хувь байжээ. Өөрөөр хэлбэл, ажил олгогч 19-21 хувь, ажилтан 10 хувийн шимтгэл төлдөг байв. Гэтэл 2008 онд шимтгэлийн хувь хэмжээг найман хувиар бууруулах шийдвэр гарч, үүний таван хувийн бууралт нь тэтгэврийн даатгалын санд орох орлого байсан ажээ. Улмаар тэтгэврийн даатгалын сангийн орлого энэ үеэс эхлэн 24 хувиар буурсан гэв. Тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээг буулгаснаас хойш тэтгэвэр авагчийн тоо 100 мянгаар нэмэгдэж, тэтгэвэр шинээр тогтоолгож буй иргэдийн тоо жил ирэх тусам өсөх болов.

Үүнээс гадна, 2014 онд ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилтэд 600 мянган иргэн хамрагдаж, нийгмийн даатгалын санд 37 тэрбум төгрөгийн орлого олжээ. Гэхдээ тэдгээр 600 мянган иргэдээс 170 мянга нь шинээр тэтгэвэр тогтоолгож, улмаар тэтгэврийн даатгалын сангаас 300 тэрбум төгрөгийн төлөвлөөгүй зардал гарсан гэнэ.

Холбоотой мэдээ

90-ээд оныхон ирээдүйд тэтгэвэр авч чадахгүй

90-ээд оныхон ирээдүйд тэтгэвэр авч чадахгүй

2008 онд Монгол Улсад 299 мянган хүн тэтгэвэр авдаг байсан бөгөөд дундаж тэтгэвэр 96.4 мянган төгрөг байжээ. Гэтэл өнөөдөр 2018 онд 407 мянган хүн тэтгэвэр авч байгаа бөгөөд дундаж тэтгэвэр 345 мянган төгрөг байна. Мөн 2018 онд 20 мянган иргэн тэтгэвэр шинээр тогтоолгожээ.

Энэ мэтчилэн тэтгэврийн даатгалын сангийн орлого дорвитой нэмэгдэхгүй төсвөөс авах татаас улам нэмэгдсээр байгаа ажээ.

ИРГЭД ДУНДЖААР 22 ЖИЛИЙН ТУРШ ТЭТГЭВЭР АВДАГ

Монгол Улс тэтгэврийн даатгалын санд учирч буй эрсдэлийг нимгэлэх үүднээс тэтгэврийн насыг жилд зургаан сараас нэмэгдүүлэхээр болсноо зарласан. Ингэхээр арван жилийн дараа эрэгтэй 65 насандаа, эмэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн.

Гэтэл дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулж, монголчуудын дундаж наслалт 60 байхад 61 насандаа тэтгэвэрт гарсан хүн 1 л жил тэтгэвэр аваад бурхан болох нь. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлчхөөд нэг жил тэтгэвэр авна гэдэг бол шударга бус гэцгээв.

Харин монголчуудын дундаж наслалт, тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэлтэй огт холбоогүй, өрөөсгөл ойлголт гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлбарлав.

Монголчуудын дундаж наслалтыг тооцоход нас барсан нийт хүний тоог насалсан насанд нь хуваахаар гарч ирдэг. Тухайлбал, 2018 оны дундаж наслалтыг тооцоход, тухайн онд нас барсан иргэдийн тоог насалсан насанд нь хуваахаар гарч ирдэг гэв. Залуучууд, нялхсын эндэгдэл өндөр байх нь дундаж наслалтыг бууруулахад хүргэдэг гэв.

Харин тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл гэдэг нь тэтгэвэр авч буй иргэдийн тоог тэтгэвэр авсан хугацаанд нь хуваахыг хэлнэ гэв. Гэхдээ нэг сар, гурван сар, гурван жил, 13 жил, 25 жил ч тэтгэвэр авсан хүн бий. Эдгээр хүмүүсийн тэтгэвэр авсан дундаж хугацааг нь  тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл гэж нэрлэнэ гэв.

Өөрөөр хэлбэл, иргэдийн тэтгэвэр авах дундаж хугацаа 22 жил аж.

Монголчуудын дундаж наслалт буурч байхад яагаад тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл өндөр байгаа талаар тайлбарлахдаа хүн болгон 55, 60 насандаа тэтгэвэрт гардаггүй гэв.

Учир нь, цэрэг, цагдаа, малчин, олон хүүхэд төрүүлсэн ээжүүд, хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс болон урлагийнхан тэтгэвэрт гарах наснаасаа тав, арван жилийн өмнө тэтгэврээ тогтоолгодог ажээ.

Гэхдээ энэ нь заавал 60, 65  насандаа тэтгэвэрт гарах асуудал биш. Хэрвээ даатгуулагч өөрөө хүсэх л юм бол 55 насандаа ч тэтгэвэрт гарах боломжтой гэнэ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар олон хүүхэдтэй эх, малчин, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа иргэн, хууль хүчний байгууллагад ажилласан зэрэг иргэд таван жилийн өмнө тэтгэвэртээ гарч болдог гэв. Тухайлбал, өнөөдөр 37, 38 настай иргэд цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа гэв. Эрт тэтгэвэрт гарч байгаа иргэд удаан хугацаанд тэтгэвэр авах боломжтой. Хүн болгон 55, 60 насандаа тэтгэвэрт гардаггүй. Нийт тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдийн 30 орчим хувь нь тэтгэврээ наана тогтоолгодог юм байна.

ХҮССЭН ҮЕДЭЭ ТЭТГЭВЭРТ ГАРЧ БОЛНО

Анх 1995 онд нийгмийн даатгалын багц хууль батлагдахад л тэтгэвэрт гарах нас эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй 60 байсан ажээ. Гэхдээ эмэгтэй хүн өөрөө хүсэх юм бол 55 насандаа тэтгэвэрт гарч болно гэдэг заалтыг тэр болгон иргэд анзаараагүй, мэддэггүй гэнэ. Мөн ажил олгогчид “За та 55 нас хүрлээ, тэтгэвэртээ гар” хэмээн шахах тохиолдол ч байдаг ажээ.

Тэгвэл шинэчлэгдсэн хуулиар та нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил 3 сар төлсөн бол 55, 60 насандаа тэтгэвэрт гарах боломжтой гэнэ. Ирэх жил нь та 20 жил 6 сар шимтгэл төлсөн бол 55, 60 насандаа тэтгэвэрт гарах боломжтой аж. Ингэж явсаар байгаад 2038 онд гэхэд 25 жил шимтгэл төлсөн байхад л 55, 60 насандаа тэтгэвэрт гарах боломжтой ажээ. Өөрөөр хэлбэл, 1995 оноос хойш тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол өнөөдөр 55, 60 насандаа тэтгэвэрт гарах боломжтой гэнэ.

Хэрвээ та 20 жил 3 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэр нь 55, 60 насандаа тэтгэвэрт гарахыг хүсэхгүй байвал таны насыг гурван сараар нэмэгдүүлээд явах боломжтой ажээ. Өөрөөр хэлбэл, та 55 нас 3 сартайдаа тэтгэвэрт гарах боломж бий.

Гэхдээ энэ нь хүн болгонд үйлчилнэ гэсэн үг биш. Хуульд “Өөрөө хүсвэл” гэсэн үг бий гэдгийг санаарай. Үүний зэрэгцээ, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл болон олон хүүхэдтэй эх гэдэг үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох иргэдэд тэтгэврийн нас нэмэгдэхгүй гэв.

Мөн малчид таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжтой. Ингэхдээ эрэгтэй 15 жилээр малчнаар ажилласан, эмэгтэй 12 жил 6 сараар малчнаар ажилласан байх юм бол тэтгэвэрт гарах нас нь эрэгтэй 55, эмэгтэй 50 нас байхаар болсон. Энэ нь төрөөс малчдыг дэмжих бодлогын хүрээнд хийгдсэн ажил гэв. 2018 оны арванхоёрдугаар сарын 01-ний байдлаар тэтгэврийн даатгалын сангаас 10 орчим тэрбум төгрөгийг малчдад зарцуулсан байна.

САЙН ДУРААР ТӨЛӨХ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХУВЬ НЭМЭГДЭНЭ

Тэтгэврийн насанд дээрх байдлаар өөрчлөлт хийсэн бол тэтгэвэр тогтоох зарчимд ч гэсэн өөрчлөлт оржээ. 2018 он болон түүнээс өмнөх жилд тэтгэвэр тогтоолгох бол таван жилийн цалингийн дунджаар тэтгэврийг тогтоож байна. Энэ нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан сүүлийн 20 жилээс аль дуртай таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэрт тогтооно. 2019 онд сүүлийн 20 жилээс аль дуртай зургаан жилийн цалингийн дунджаар, 2020 он болон түүнээс хойш сүүлийн 20 жилээс аль дуртай долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтооно.

Гэхдээ хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийн хувьд тэтгэврийн хэмжээ буурахгүй. Харин сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэдийн шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэнэ гэлээ.

Учир нь, сайн дураар даатгал төлж буй иргэд 15 жилийг нь хамгийн багаар төлөөд тэтгэвэр тогтоолгох сүүлийн таван жилээ хамгийн өндрөөр төлчихдөг. Бүтэн таван жилийн хугацаанд төлсөн шимтгэлээс нь тэтгэврийг тооцоод үзэхээр 60 сар төлсөн шимтгэлээ 13,14-н сарын тэтгэврээр буцаагаад авчихдаг. Гэтэл бүтэн 20 жилийн төлсөн шимтгэлээ 27, 28-н сарын тэтгэврээр нийт төлсөн шимтгэлээ буцаагаад авчихдаг. Бүтэн амьдралынхаа туршид төлсөн шимтгэлээ нэг, хоёр жилийн тэтгэврээр буцаагаад авчхаад үлдсэн тэтгэврийн мөнгийг нь өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн төлсөн шимтгэлээс авдаг. Иймээс эдгээр хүмүүсийг тэтгэврийн даатгалын санд ахиу мөнгө төлүүлэхийн тулд хуульд дээрх өөрчлөлтийг хийсэн гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ялгаварлан гадуурхуулагч 2019-01-16 202.21.106.158

Хуулийн энэ өөрчлөлтөнд хамгийн их хохирч байгаа хэсэг бол хувийн хэвшлийнхэн. Манай төр засгууд Иргэддээ байнга ялгавартай хандаж ирсэн. Төрийн байгууллагад ажиллагсад нь улсаас тэтгэмж, хөнгөлөлт, буцалтгүй тусламж, тэтгэвэрт гарахдаа 2-3 жилийн цалин авах гэх мэтээр байнга тэтгүүлдэг. Гэтэл хувийн хэвшилд ажиллаж бор зүрхээрээ өөрсдийгөө авч яваа хүмүүст хэн юу өгч байна??? Хэлээд аль. Харин ч бүр эсрэгээрээ тэднээс яаж илүү ихийг авах вэ гэж улайран зүтгэж байна. Энэ шударга явдал мөн үү?

Avatar

зочин 2019-01-16 202.179.31.242

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН ЯАГААД ЭРСДЭЛТЭЙ БОЛСНЫГ МОНГОЛЧУУД БИД БҮГД МЭДНЭ, ОДООГИЙН АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ ГЭГЧ ЭТГЭЭД ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ШҮҮ. ГЭВЧ ОДОО ТЭРЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН ГЭЭД АРД ТҮМНИЙГ, ТӨР ЗАСГИЙГ ДОРОМЖЛООД БАЙЖ БАЙГАА НЬ ШУДАРГА ЯВДАЛ УУ.

Avatar

Зочин 2019-01-16 103.229.120.217

Улс төрөөс шалтгаалан иргэн хүн 3 аас 4жил ажиллаад л халагдаж ба.Дараалсан 6.7 жил ажиллана гэж байхгүй.Би 1959.12 сард төрсөн.дараалсан 5 жилтэй.2 жил хувиараа даатгал төлөх болж ба

Avatar

иргэн 2019-01-16 202.179.24.141

энэ Тэтгэврийн насыг ийм аргачилалаар бодож Иргэд дундажаар 22 жил Тэтгэвэр авах юм гэнэ ингэж Үнэмшилгүй Бодит амьдралаас тасархай юм хийгээд дээрээс нь МАН Засгийн газар НД-ын Шимтгэлийг нэмэж Татвараар дарамталж Иргэдийнхээ Сэтгэл зүй Идэж байгаа хоолноос нь Хулгайлчихаад -22 жил

Avatar

Зочин 2019-01-16 202.9.43.4

Тэтгэвэрт гарахдаа терд ажилсан гээд маш их хэмжээний менге бэлнээр егдегее болиочээ Цагдаа нарыг жаран насанд нь суулгаач хуухдээрээ байж тэтгэвэр тоншоод бн бас гавьяа шагналын нэмэгдлийг боличихвол энэ их менгеер тэтгэвэрээ нэмэх боломж бн шуу

Avatar

ЦАГДАА 2019-01-16 150.129.141.140

ЦЭРЭГ&ЦАГДАА ГЭЖ ЮУЧ ХИЙЖ БҮТЭЭДЭГГҮЙ НӨХДҮҮД СУРСАН. ЖИЛЭЭ ОРУУЛЖ ТООЦУУЛААД 40 ГАРАН НАСАНДАА 80% ТЭТГЭВЭРТ ТОГТООЛГОЖ,60 САРЫН НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ АВЧ, ҮХТЛЭЭ 30-40ЖИЛ ӨНДӨР ТЭТГЭВЭР АВДГЫН ЭСРЭГ БАЙНА…ДЭЭР НЬ МАЛЧИД НЭМЭГДЭНЭ… ЖИРИЙН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЖ БАЙГАА ОЁДОЛЧИН ОХИДООС ЮУГААРАА ДАВУУ ЭРХ ЭДЛЭЭД БАЙНА?

Avatar

иргэн 2019-01-16 192.82.65.141

Төр даатгалаас авсан мөнгөө буцааж байршуулаач. Төрийнхэн татварын мөнгийг хулгайлчаад чимээгүй бас одоо татвар нэмнэ гээд байх юм, юу гэсэн үг вэ? шамшигдуулсан мөнгөө буцааж хийгээд ахмадуудын тэтгэвэрийг нэмээч. Яаралтай хийх юмааа хойшлуулаад байдаг арга заль биш үү?

Avatar

иргэн 2019-01-16 202.131.225.150

2018 оны дундаж наслалтыг тооцоход, тухайн онд нас барсан иргэдийн тоог насалсан насанд нь хуваахаар гарч ирдэг ЭНЭ ОДОО ЯГ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭЭ

Avatar

БАТ инженер 2019-01-16 103.206.195.163

Соц үеийн нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг үгүй хийсэн 90-ээд оны ҮЭ, 2004 оноос хойш үлдсэн жаахан мөнгийг нь Төрийн санд аваачаад нийлүүчихсэн Улаан Сайдаас тэтгэврээ олж авна даа.

Avatar

Дээгий 2019-01-16 202.21.110.38

Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлөөд тэтгэвэрээ авч чадалгүй нас барвал, шимтгэл төлсөн жилийн дундачаар тэтгэвэр тогтоон хэдэн жил ажилласан байна тэр жилээр ар гэрт нь тэтгэвэрийг нь олгох нь шудрага байх болно.
Тэтгэвэрээ авч чадаагүй бурхан болооч нарын гэр бүл, үр хүүхдүүд хохироод үлдэх юм аа.

Avatar

tetgevert garbalgui burhan boloochiin mongo haan ba 2019-01-16 59.153.115.154

yuo yaraid baina aa tegbel 32 jil shimtgel tolood tatgeveree avch chadalgui burhan bolson hunii tolson mongogiig hen avch baina be haruilaachee

Avatar

Зочин 2019-01-16 149.167.33.143

ДААТГАЛЫН САНГ ЭРДЭН ГАХАЙ ИДЭЖ ДУНДРУУЛААД МАНАН БОДОН МАЛТАЖ УХААД ДУУСГАСААН ХӨӨРИЙ. ДАРАА НЬ МЭЛГЭРИЫН ХАМААТАН ЗЭЛГЭРИЙН ЗАСГИЙН КЭЛГҮЙ СААД ТАТВАР НЭМЖ НАС СУНГААД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ГҮЙЦЭЭН НАМНАСААН ЗАЙЛУУЛ

Avatar

Зочин 2019-01-16 202.131.233.214

Эрдэнэ лал ар тэтгэвэрийн санг цөлөмсөн. Идэж уусан мөнгө нь хандгайтын аманд, хүүгийнх нь дансанд байгаа.

Avatar

Зочин 2019-01-16 122.201.28.10

Тэтгэврийн асуудлыг төрдампууруулсан ш дээ. индексжүлээд 3 шатлалтай тэгэвэр байх ёстойг заримд 2 сая ихэнхид 200 мянга өгөөд тэнэгтээд байгаа биз дээ

Avatar

Зочин 2019-01-16 202.21.102.226

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгдчийнНДШ нөхөн төлөх тухай хууль нь батлагдсан ч хэрэгжүүлэлт нь 3 жил гацлаа. яагаад хойшлуулаад байгаа юм бэ?

Avatar

Irgen 2019-01-16 202.126.89.4

AN namiin songuuliin xamgiin gol xezer ene …. MAN xoxino…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж