Мөсний зузаан харилцан адилгүй байна | News.MN

Мөсний зузаан харилцан адилгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Мөсний зузаан харилцан адилгүй байна

Мөсний зузаан харилцан адилгүй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голууд 20-120 см зузаан, Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж 45-115 см зузаан, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Шивэрт Тэрэлж болон Туул голын нийт уртын дагууд 50-100 см  зузаан мөсөн бүрхүүл тогтжээ.

Хэдийгээр Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч  нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

Мөн аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй иргэд, албан байгууллагууд аюулгүй байдлаа сайтар хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас  анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж