Танилыгаа хөнөөж цогцсыг нь жалганд хаясан хэрэг үйлдэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Танилыгаа хөнөөж цогцсыг нь жалганд хаясан хэрэг үйлдэгджээ

Танилыгаа хөнөөж цогцсыг нь жалганд хаясан хэрэг үйлдэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт орших “Марал” хүнсний дэлгүүрийн хажуу талын жалганд “хүн нас барсан байж болзошгүй доошоо хараад хэвтэж байна” гэсэн мэдээлэл энэ сарын 14-нд 07.00 цагийн орчимд иржээ.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Хэргийн газарт үзлэг хийхэд талийгаач нь 36 настай Т байсан бөгөөд хутгалуулсны улмаас амь насаа алдсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Талийгаачийг Баянзүрх дүүрэгт суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй У гэгч хөнөөсөн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэргийн шалтгааныг тодруулахад У нь талийгаачтай хамт архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хэвлийн тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон болохоо мэдүүлжээ.

Тухайн хэрэг явдал У-гийн гэрт үйлдэгдсэн боловч цогцсыг зөөж жалганд хаясан болох нь тогтоогдсон байна. Уг этгээдийг нэгдүгээр сарын 14-нд 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьсон байгаа аж. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж