ЕХ-оос гарах хэлэлцээрийг Английн парламент эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

ЕХ-оос гарах хэлэлцээрийг Английн парламент эсэргүүцлээ

ЕХ-оос гарах хэлэлцээрийг Английн парламент эсэргүүцлээ

Ерөнхий сайд Тереза Мэйн боловсруулсан Брексит /Britain Exit гэсэн үгийн товчлол/-ийн хэлэлцээрийг Их Британийн парламент эсэргүүцлээ. Их Британийн парламентын өчигдрийн /2019.01.15/ санал хураалтаар гишүүдийн 202 нь дэмжсэн, 432 нь эсэргүүцсэн санал өгсөн байна.

Английн парламентаар хэлэлцүүлсэн асуудал ийм хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан явдал 1924 оноос хойш тохиогоогүй аж.

Брекситийн хэлэлцээрийг парламент эсэргүүцсэн даруйд “Ажилчны нам”-ын дарга Жереми Корбин  Засгийн газарт цаашид итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр танхимын гишүүдийг уриалсан аж. Тиймээс санал хураалтыг маргааш /2019.01.17/ явуулж, Тереза Мэйг огцруулах эсэх асуудлыг шийдэхээр болсон ч Английн хэвлэл мэдээлэлд бичиж байгаагаар түүнийг Ардчилсан нэгдэл намын гишүүдийн дэмжлэгтэйгээр авч үлдэх боломжтой гэв.

Харин Брекситийн хэлэлцээрийн хувьд парламент ажлын гурван өдөртөө багтаан дараагийн алхмаа шийдэх ёстой юм. Гэвч парламентын олонх нь Брекситийн хэлэлцээрийн эсрэг байр суурьтай байгаа учраас энэ тухай ЕХ-той дахин тохиролцох нь Тереза Мэйн хувьд амаргүй ажил байна хэмээн шинжээчид үзэж байна. Учир нь төлөвлөгөөний дагуу Их Британи нь энэ оны гуравдугаар сарын 29-нд ЕХ-оос гарах бөгөөд үүнээс өмнө дахин хэлэлцээр хийх боломжгүй байж болох юм.

Их Британи ЕХ-оос өрх тусгаарлах шийдвэр гаргасантай холбоотойгоор 2016 онд иргэдийн дунд санал асуулга явуулсан билээ. Үр дүнд нь нийт санал өгсөн хүмүүсийн 48.1 хувь нь татгалзаж, 51.9 хувь нь дэмжсэнээр Брекситийн хэлэлцээрийн асуудлыг эхлүүлж байв. Үүнээс хоёр жилийн дараа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхий сайд Тереза Мэй ЕХ-той хэлэлцээрийн агуулгыг тохиролцож, түүнийг Засгийн газрын гишүүд нь дэмжээд байсан билээ.  Британийн ард иргэд ЕХ-оос гарахыг дэмжсэн санал өгөхөд Грекийн эдийн засгийн хямрал болоод дүрвэгсдийн асуудал нөлөө үзүүлсэн ч сүүлийн үед Брекситийн үйл явцыг эсэргүүцэгчид олон болсон төдийгүй дахин нэг удаа ард иргэдийн дунд санал асуулга явуулахыг ч уриалах болсон юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж