Солонгос хэлний шалгалтанд орох оюутнууд эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний шалгалтанд орох оюутнууд эрс нэмэгджээ

Солонгос хэлний шалгалтанд орох оюутнууд эрс нэмэгджээ

БНСУ-ын их дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан, иргэд өгдөг солонгос хэлний түвшин тогтоох TOPIK-ын шалгалтыг Монгол улсад жилд хоёр удаа авдаг. Энэ жилийн эхний шалгалт дөрөвдүгээр сард болох бөгөөд шалгалтын бүртгэл өчигдөр/2019.01.15/ дуусгавар болжээ. Тодруулбал, шалгалтын бүртгэлийг МУИС-ийн II байрны 135 тоотод авсан байна. Энэ жил TOPIK-1, TOPIK-II төрөлд өгөх шалгуулагчдыг тус бүр 1800 болгон тоо заажээ. Гэвч энэхүү тоо гүйцсэн учраас олон оюутан залуус бүртгэлд хамрагдаж чадаагүй байна. Энэ талаар бүртгэл авсан багш нараас тодруулахад “МУИС-ийн хичээлийн байрны суудлаас хамаараад нийт 3600 дугаар олгосон. Тоо гүйцсэн учраас хоцорч ирсэн оюутан залуусыг бүртгэх боломжгүй" гэсэн тайлбар өглөө.

Солонгос хэлний TOPIK-ын шалгалтанд орохыг хүссэн оюутан залуус их болсныг шалгуулагчид хэлж байв. Оюутан Б хэлэхдээ “Би өнгөрсөн жил эл шалгалтыг өгч байсан. Гэхдээ бүртгэлийн сүүлийн өдөр ийм их оочер дугаартай, бас суудлын тоо гүйцсэн гэж хэлж байгаагүй. Энэ жилээс TOPIK-ын шалгалтыг өгөх оюутнууд их болсон байна. Би шалгалтын бүртгэлд хамрагдаж чадсангүй. Ирэх есдүгээр сарын шалгалтанд орох болж байна” гэсэн юм. Мөн шалгалтын бүртгэлийн сүүлийн өдөр суудлын тоо дүүрсэн учир бүртгэлд хамрагдаж чадаагүйдээ харамссан оюутан залуус өргөдөл өгч тоог нэмүүлэхийг хүсэж байлаа.

БНСУ-ын их дээд сургуульд сурахыг хүссэн оюутан залуусын хувьд TOPIK-ын шалгалтын оноо маш чухал байдаг учраас шалгалтанд орох оюутнууд эрс нэмэгджээ. Мөн тус шалгалтын бүртгэлийг зөвхөн МУИС дээр авч байгаа нь оюутнуудыг бухимдуулахад хүргэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж