Н.Батсуурь VS Б.Лхагвадорж

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

VS

Н.Батсуурь VS Б.Лхагвадорж

Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өнгөрөгч амралтын өдөр /2019.01.13/ “Буянт-Ухаа” цогцолборт болсон. Уг  барилдааны дөрвийн даваанд Улсын аварга Н.Батсуурь, Өвөрхангай аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарсан билээ. Барилдааны үеэр аймгийн арслан Б.Лхагвадорж ар дагзаараа хүчтэй унасан нь улсын аварга Н.Батсуурийг аархаж, ёс зүйгүй барилдсан гэх шүүмжлэлийг дагуулсаар байна. Ингээд уг барилдааны талаар  Улсын аварга Н.Батсуурь болон аймгийн арслан Б.Лхагвадорж нарын байр суурийг VS буландаа онцлон  хүргэж байна.

Н.Батсуурь
Улсын аварга

Доороос гарч ирж байгаа залуучуудыгаа сайн барилдаасай гэж хүснэ үү гэхээс биш тэднийг бэртээе, зүрхийг нь мохооё гэсэн бодол надад хэзээ ч байхгүй. Би дүү хүүтэй сайхан барилдсан. Би ард нь гарсан. Наадмаар би Н.Жаргалбаяр зааны ард гарчхаад хаяж чадаагүй барьцаасаа салж байсан. Яг түүн шиг  барьц авагдсан. Би дүү хүүг эхлээд зөөлөн өшиглөөд хөлөөр нь унагаачихъя гэтэл дүү хүү унахгүй тэмцээд байсан. Би таазаараа огцом цохиход дүү хүү хэт бие суллачихсан байсан учир миний аясаар биеэ сул хаячихсан. Би өөрөө бөх хүн. Эвгүй уначихлаа гэдэг нь надад харагдсан л даа. Гэхдээ хажууд ойрхон харахад дүү хүү өөрөө жүдогоор хичээллэдэг учраас зөөлөн унасан байх, гайгүй. Босоод тахимаа өгөхөд гайгүй юм байна гэж бодсон.  Тухайн үед агшин л тэгж таарсан байх. Хаясан бөхөөсөө уучлалт гуйна гэж юу байхав дээ. Залуу хүүхэд байна. Ний нуугүй хэлэхэд би ч гэсэн Б.Лхагвадорж шиг  жаахан байхдаа дандаа аварга, арслангуудын аманд очдог байсан. Би мөргүүлж ч үзсэн. Хамар руугаа эгцээрээ мөргүүлж, толгойгоороо унаж ч байсан. Тэр болгон нь дараагийн удаад хаях юмсан гэж намайг ирлэж өгдөг. Зөөлөн хаяад байвал хүн хөгжихгүй. Чанга унахгүйн төлөө мэдээж тэмцдэг болно. Тэмцэх чадвар улам нэмэгдэнэ гэсэн үг. Бөх үздэг хүн бөхийг харах өнцөг нэг өөр. Үздэггүй байж байгаад бичлэг үзээд ойлгох мөн өөр. Бөх гэдэг хүн бүхний харж байгаа шиг амархан спорт биш, тулааны спорт. “Ээжийг чинь алах гэж байгаа хүн гарч ирж байна гэж бодож барилд” гэж том аваргууд хэлдэг. Яг л тэгж бодож тулаанд бэлтгэгдсэн хүн шиг л биеэ чанга авч явна. Түүнээс биш зөөлөн ийм юм гэж байхгүй. Спорт гэдэг тэмцэл.

Б.Лхагвадорж
Аймгийн арслан

Миний бие зүгээр. Барилдааны үеэр биеэ сулласнаас хүзүүгээрээ эвгүй унасан. Толгой доргисон, хүзүү суулттай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан. Биеийн байдлаа сайжиртал 7-14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж