Кисэносато, Гоэйдо нар гурав дараалан уналаа

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Кисэносато, Гоэйдо нар гурав дараалан уналаа

Кисэносато, Гоэйдо нар гурав дараалан уналаа

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн гурав дахь өдрийн барилдаан өнөөдөр/2019.01.15/ боллоо. Токио хотын Кокүгикан ордонд болж буй Хацү башё том цолтнуудад хатуухан эхэлж байна.

 

Их аварга Хакүхо М.Даваажаргал Ичиножёо А.Ичинноровоор гурав дахь даваагаа авсан бол аварга Какүрюү М.Ананд Нишикигид ялагдлаа. Энэ башёд хатуухан сануулгатай барилдаж байгаа аварга Кисэносато Точиозанд ялагдаж, гурав дахь ялагдлаа авлаа. Мөн түүнтэй адил озэки Гоэйдо гурван унаатай болж, башёг хүндхэн эхлүүллээ.

 

Энэ башёд аварга Кисэносато найман даваа авах даалгавартай барилдаж байгаа ч эхний гурван өдрийн барилдаанаас нэг ч ялалт авч чадсангүй. Башё эхлэхээс өмнө хатуухан даалгавартай байгаа түүний хувьд үлдсэн өдрүүдийн барилдаанд цөөн унах үлдлээ.

 

Сонирхолтой барилдаан олноор гарч буй дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал, Нишикиги, Хокутофүжи нарын найман бөх гурван даваатай байна. Манай бөхчүүдээс аварга Какүрюү М.Ананд нэг даваа, хоёр унаатай болсон бол Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар хоёр даваа, нэг унаатай болжээ.

Хацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан маргааш болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж