2019 оны 1-р сарын 11-ний өдөр Хятад Монголын хэл соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сан /Сан/ 2019 оны Хаврын баярын хүлээн авалтын арга хэмжээгээ Туушин зочид буудалд зохион байгууллаа. БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин зөвлөх Яан Чиндун, Консулын газрын аттеше Ли Яньжун, Соёлын аттеше Ли Вэй, Худалдаа эдийн засгийн газрын аттеше Сунь Шүэжүнь, Цэргийн аттешегийн туслах Яан Шунь зэрэг ЭСЯ-ны удирдлагууд, мөн Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн төлөөллүүд, Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбооны дарга Бай Шуанжан, Сангийн УЗ-ийн дарга Дай Шингжүн болон Сангийн гишүүдийн төлөөлөл, Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай ААН, дотоодын их дээд сургууль, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд зэрэг 150 гаруй зочид уг арга хэмжээнд оролцлоо.
Энэ удаагийн хурлын арга хэмжээг Сангийн байнгын зөвлөлийн дарга, Хятадын банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Дэд төлөөлөгч Янг Жиюунг хөтөлж, 2018 оны Сангийн гол ажлуудад дүгнэлт хийсэн бөгөөд Санд гишүүнээр элссэн байгууллага, ААН, нинжин сэтгэлт хувь хүмүүсийг сайшаан магтан урамшуулж, хүлээн авалтын арга хэмжээн дээр анх удаа Сангийн тэтгэлэг авсан оюутан сурагчдын дунд “Хятад, Монголын найрамдлын цом” -Хятадын соёл урлагийн тэмцээнийг зохион байгууллаа.
Шин Хаймин элчин сайд хурлын үеэр үг хэлэн, цугласан олонд шинэ оны мэнд дэвшүүлсэн бол Сангийн УЗ-ийн дарга Дай Шингжүн Санг төлөөлөн мөн үг хэлсэн юм.
Сангийн зүгээс гишүүн байгууллагууддаа зориулан бүтээгдэхүүний үзүүлэнгийн платформ үүсгэж, ZTE Монгол улс дахь охин компани, Ма Ван хөрөнгө оруулалтын компани, Тао Юань Мин цайны судалгааны хүрээлэн, Shangdong Zhongguang Resources зэрэг компаниуд энэ удаагийн арга хэмжээг ашиглан өөрийн компанийхаа брэнд, бүтээгдэхүүнээ таниулан сурталчилж чадсан юм. Хүлээн авалтын арга хэмжээний үеэр Хуа Вэй техноложи Монгол улс дахь охин компани, ZTE Монгол улс дахь охин компани, Тао Юань Мин цайны судалгааны хүрээлэн, Хятадын банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газраас хүрэлцэн ирсэн зочдод бэлэг бэлдэн гардуулан өгсөн юм.
Сангийн хүлээн авалтын арга хэмжээн дээр анх дугаар удаагийн “Хятад, Монголын найрамдлын цом”- Хятадын соёл, урлагийн тэмцээнийг зохион байгуулж, Сангийн тэтгэлэг авсан оюутан сурагчдыг сургуулиас нь нэр дэвшүүлэн оролцуулж, шилдэг үзүүлбэр, урлагийн номерт санал өгөн шалгаруулсан ба Сангийн гүйцэтгэх удирдлага болох Юн Тун Чан группын Цэнтури ландмарк ХХК-ий зүгээс энэхүү тэмцээний шагналын санг ивээн тэтгэсэн юм. Уг хятадын соёл, урлагийн тэмцээнээр дамжуулан Сангаас тэтгэлэг авсан оюутан, сурагчид Санд талархсан сэтгэлээ илэрхийлэхийн сацуу өөрийн Хятадын урлаг соёлд дурласан сэтгэл, Монгол, Хятад хоёр орны найрамдлын итгэлийг гайхалтай сайхан урлагийн үзүүлбэрээр илэрхийлэн үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Холбоотой мэдээ