Дмитрий Медведев: Шинэ жилийн урт амралт эдийн засагт сөргөөр нөлөөлж байна | News.MN

Дмитрий Медведев: Шинэ жилийн урт амралт эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Дмитрий Медведев: Шинэ жилийн урт амралт эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Дмитрий Медведев: Шинэ жилийн урт амралт эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Оросууд шинэ жилийн баяраар олон хоног амардаг уламжлал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев сэтгүүл зүйн салбарын шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн байна.

“Засгийн газрыг тэргүүлж байгаа хүний хувьд шинэ жилийн 14 хоногийн амралтын үеэр улс оронд юу ч бүтээгдэхгүй байна, гэхдээ баяраа сайн тэмдэглэж байна. Олон өдөр амрах нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна” хэмээн Медведев хэлжээ.

Энэ жил Засгийн газрын тогтоолоор оросууд 2018 оны арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 8-ны дуустал амарсан юм. Зарим тохиолдолд амралтын өдөр таарах үед 14 хоног амардаг. Энэ жилийн дараагийн урт амралт тавдугаар сард тохиож байгаа юм. Тухайлбал, тавдугаар сарын 1-5 Майн баяр, 9-12-нд Ялалтын баярын амралтын өдрүүд тохиож байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ok 2019-01-16 64.119.21.171

манайх төрийн албаа маш цөөхөн чадварлаг болгох хэрэгтэй, нийгмийн даатгалын төлбөр авч тэмдэглэл хийдэг хүмүүсийг бүгдйин халах хэрэгтэй ингээд тоочоод байвал зөндөө ажлын байрыг байхгүй болгоод , илүү юм бүтээдэг татвар төлдөг аж ахуйн нэгж, компани маш дэмжих хэрэгтэй. тэртээ тэргүй ажил хийдэггүй төрийн албаныхан санду краш тоглоод сууж байдаг. тэгээд хууль зөрчисэн авилгал авсан гаруудыг шууд цаазал , монголчууд шиг ийм балайр задгай зантай хүмүүст жаахан хатуу гар хэрэгтэй байна

Avatar

ффф 2019-01-16 103.229.176.130

ухаантай удирдагч хүн гэж ийм л байдаг юм бна, харин манай дарга бол сүүлийн үед амралтын хоногийг улам л нэмээд байгаа, тэрч байтугай баяр ёслолын өдөр хагас бүтэн сайнд ойрхон таарвал нааш цааж нь хоног гүйлгээд байдаг болсон. аль болох олон хоногоор баяруулж, олон хоногоор архидуулахыг боддог юм уу хайшаа юмб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж