Дмитрий Медведев: Шинэ жилийн урт амралт эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

Дмитрий Медведев: Шинэ жилийн урт амралт эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Дмитрий Медведев: Шинэ жилийн урт амралт эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Оросууд шинэ жилийн баяраар олон хоног амардаг уламжлал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев сэтгүүл зүйн салбарын шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн байна.

“Засгийн газрыг тэргүүлж байгаа хүний хувьд шинэ жилийн 14 хоногийн амралтын үеэр улс оронд юу ч бүтээгдэхгүй байна, гэхдээ баяраа сайн тэмдэглэж байна. Олон өдөр амрах нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна” хэмээн Медведев хэлжээ.

Энэ жил Засгийн газрын тогтоолоор оросууд 2018 оны арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 8-ны дуустал амарсан юм. Зарим тохиолдолд амралтын өдөр таарах үед 14 хоног амардаг. Энэ жилийн дараагийн урт амралт тавдугаар сард тохиож байгаа юм. Тухайлбал, тавдугаар сарын 1-5 Майн баяр, 9-12-нд Ялалтын баярын амралтын өдрүүд тохиож байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж