ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Путины хувийн зарим мэдээллийг “АиФ” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр дэлгэсэн байна. Тухайлбал, Путин гар утас ашигладаггүй ажээ. “Өмнө нь гар утасгүй хүмүүс яаж болж байсан юм бол. Төрийн тэргүүн ухаалаг утас ашиглаж болохгүй. Ухаалаг утас ашиглана гэдэг сайн дураараа бүх мэдээллээ нээлттэй байлгана гэсэн үг” хэмээн Песков хэлжээ. Түүний хэлснээр Ерөнхийлөгч Путин мэдээллийг сонин, сэтгүүл, интернэтээс авдаг байна.
Мөн Путин цалин болоод тэтгэврийн мөнгөө “Россия” банкны картаараа дамжуулан авдаг байна. Харин цалин болоод тэтгэврийн хэмжээг хэлэхээс Песков түдгэлзжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ