2018 оны хамгийн дэгжин даашинзууд

Хуучирсан мэдээ: 2019.01.16-нд нийтлэгдсэн

FASHION

2018 оны хамгийн дэгжин даашинзууд

Бид энэ удаагийн "Fashion" буландаа өнгөрсөн жилийн хамгийн сайхан даашинзнуудыг онцолж байна.

Загвар зохион бүтээгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан өнгөрсөн жил алдартнуудын өмссөн шилдэг даашинзуудыг Vogue сэтгүүл танилцуулсан байна.

 

Клэйр Фой

Английн жүжигчин Клейр Фойг хүмүүс “Титэм” киноны 2-р Элизабет хатны дүр, “Аалзны торонд орооцолдсон охин” киноны гол дүрээр сайн мэддэг. Венецийн кино наадмын үеэр өмссөн түүний улаан нөмрөгтэй, ягаан даашинзыг тус жагсаалтын хамгийн эхэнд нэрлэсэн байна.

 

Меган Маркл

Мөр, цээжийг хаасан энэхүү хөх даашинзыг тэрбээр Харри ханхүүтэй хамт Фижи улсад айлчлахдаа оройн хүлээн авалтад өмссөн.

 

Зое Кравиц

Жүжигчин Зое Кравиц Лос Анжелесийн урлагийн музейд жил бүр зохион байгуулагддаг үдэшлэгийн үеэр сувдан мэт толботой, мөр гарсан бариу хар даашинз өмсчээ. Зое Кравиц нь дуучин Ленни Кравиц, жүжигчин Лиза Бонет /Aquaman-ийн гол дүрийн жүжигчин Жэсон Момоатай хожим нь гэрлэсэн/ нарын охин юм.

 

Амал Клүүний

Амал Клүүнигийн 2018 оны Мет Галад өмсөж ирсэн хувцсыг Vogue сэтгүүл онцолсон байна.

 

Лэди Гага

Өөрийнх нь тоглосон “A star is born” кино нээлтээ хийсний дараа Венецийн кино наадамд оролцох үеэр Лэди Гага Валентино брэндийн ягаан өдтэй мэт гоёмсог даашинзаар гангарчээ.

 

Трэсии Эллис Росс

Жүжигчин Трэсии Эллис росс 2018 оны Мет Галад оролцох үеэрээ өргөн бүстэй, тод ягаан өнгийн “Майкл Корс”-ын даашинзаар гоёсон байна.

 

Маргот Рубби

Жокерийн найз бүсгүй, Харли Квийний дүрээрээ алдартай жүжигчин Маргот Рубби 90 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд ирэхдээ энэхүү “Chanel”-ийн даашинзыг өмсчээ.

                                                                                           

 Тэнди Ньютон

Жүжигчин Тэнди Ньютон 2018 Эммийн шагнал гардуулах ёслолд энэхүү даруухан атлаа дэгжин, донжтой даашинзыг өмсчээ.

 

Кристэн Бэлл

Өнгөрсөн жилийн Эммийн шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Кристэн Бэлл “Solace London” брэндийн чамин цагаан даашинзаар гангарчээ.

 

Рийз Уиттерспүүн

Жүжигчин, кино найруулагч Рийк Уиттерспүүн нэг мөр нь ил гарсан “Zac Posen” брэндийн даашинзыг өнгөрсөн жилийн “Алтан бөмбөрцөг” наадамд ирэхдээ өмсчээ.

 

Констанс Ү

Жүжигчин Констанс Ү “Галзуу баян азиуд” киноны нээлтийн ёслолд энэхүү “Ralph and Russo”-ын даашинзтай хүрэлцэн иржээ.

 

Натали Портман

Жүжигчин Натали Портман Венецийн олон улсын кино наадмын үеэр “Dior”-ийн даашинзыг өмссөн.

 

Николь Кидман

Алдарт жүжигчин 90 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд ирэхдээ энэхүү өвөрмөц хэлбэртэй “Armani”-ийн даашинзаар гоёсон байна.

 

Сорша Ронан

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Сорша Ронан “Calvin Klein”-ийн зөөлөн ягаан өнгийн даашинзыг ижил өнгийн өндөр өсгийттэй хослуулан өмссөн нь түүнийг сахиусан тэнгэр шиг л харагдуулсан хэмээн хүмүүс бичиж байсан юм.

 

 Кэйт Блэнчетт

Жүжигчин Кейт Блэнчетт Венецийн олон улсын кино наадмын үеэр “Армани”-ийн даашинзыг өмсчээ.

 

Эх сурвалж: Town&Country

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж