Ирц бүрдэхгүй, төрийн ажил гацсан хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Ирц бүрдэхгүй, төрийн ажил гацсан хэвээр байна

Ирц бүрдэхгүй, төрийн ажил гацсан хэвээр байна

УИХ-ын үйл ажиллагаа гацсан хэвээр  байна. Өнөөдөр товлогдсон хоёр байнгын хороо нэг дэд хорооны хуралдаан ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй. Үдээс хойш 14.00 цагаас  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан зарлагдсан ч 26 хувийн ирцтэй байсаар хойшлогдлоо. Ингэснээр тус байнгын хорооны хурал зургаа дахь удаагаа хойшлогдож байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёдугаар сарын 05-нд хуралджээ.

Тус байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөж буй асуудлууд:
– Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд:

1.Төмөрбаатарын Аюурсайхан
2.Октябрийн Баасанхүү
3.Сүхбаатарын Батболд
4.Лувсанвандангийн Болд
5.Гомбожавын Занданшатар
6.Данзангийн Лүндээжанцан
7.Батсүхийн Наранхүү
8.Хишгээгийн Нямбаатар
9.Наваан-Юндэнгийн Оюундарь
10.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
11.Ядамсүрэнгийн Санжмятав
12.Отгонбилэгийн Содбилэг
13.Ганзоригийн Тэмүүлэн
14.Агваанлувсангийн Ундраа
15.Цэдэнбалын Цогзолмаа
16.Дамдины Цогтбаатар
17.Бямбасүрэнгийн Энх-Амгалан
18.Жадамбын Энхбаяр
19.Нямаагийн Энхболд

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж