ХААН Галерейд “Процесс” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

ХААН Галерейд “Процесс” үзэсгэлэн нээгдлээ

Орчин цагийн Монголын дүрслэх урлагийн салбарт уран бүтээлч ѳѳрийн дотоод ертѳнцѳѳ илэрхийлэн гаргасан Монгол сюрреалист бүтээлүүд зохих байраа эзлэн нийтийн хүртээл болсоор байгаа билээ. Тэгвэл энэ чиглэлийн тод төлөөлөл болсон залуу уран бүтээлч О.Золбоотөгөлдөрийн “Процесс” дөрөв дэх бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 1-р сарын 14-нд ХААН Банк Цамхагийн гуравдугаар давхарт байрлах  ХААН Галерейд нээгдлээ.

Эмэгтэй хүний дотоод ертөнцийн зөрчилдөөнийг гол сэдвээ болгон  харуулсан 15 бүтээл үзэсгэлэнд тавигдсан бөгөөд зураач бүсгүй “Процесс” үзэсгэлэнгийнхээ тухайд “Би аливаа  асуудалд эго-доо автаж ханддаг уу, далд ухамсартаа удирдуулдаг уу,  гомдлоо хэр удаан тээдэг вэ, сэтгэлийн шархаа удаан хадгалбал надад яаж сөргөөр нөлөөлдөг вэ, сэтгэл санааны асуудалтай нүүр тулахад нийгмийн нөлөө байдаг уу гэхчилэн өөртөө олон асуулт тавьж, асуултууддаа өөрийнхөө зургаар хариулт өгөхийг оролдсон” хэмээн өгүүлсэн.

Мөн хүмүүс байгаль дэлхийтэй зүй бусаар зохисгүй харьцаж байгааг ч тодорхой хэдэн ажлуудаар илэрхийлэхийг зорьсон байна.

Зураач О.Золбоотөгөлдөр 2013 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бол, 2015 онд 976 арт галерейд “Үүлсийн чимээ”, 2017 онд “Зүүд зөнгийн хөргүүд” үзэсгэлэнгээ тус тус олны хүртээл болгож байжээ. Мөн 2017, 2018 онд БНСУ-ын Бусан хотын урлагийн наадам, тус улсын Чанвон хотод болсон олон улсын MAMF  фестивальд оролцож, 2018 онд ОХУ-ын Саха улсын Якутск хотын Арт галерейд зураач Т.Найманчулуунтай хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан аж.

Та бүхнийг ““Процесс” үзэсгэлэнд хүрэлцэн ирж, Монголын орчин үеийн сюрреалист урлагийн бүтээлтэй танилцахыг урьж байна. Үзэсгэлэн 2018 оны 1-р сарын 14-31-ний хооронд ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна.

Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж