Иванка Трамп Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Иванка Трамп Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэв

Иванка Трамп Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэв

Дэлхийн банкны ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсноос хойш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, түүний зөвлөхөөр ажилладаг Иванка Трампыг Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлж магадгүй гэсэн шуум тараад байсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл худал болохыг Цагаан ордноос мэдэгджээ.

Энэ тухай Цагаан ордны төлөөлөгч Жэссика Дитто “Ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трамп Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг мэдээлэл нь ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. Харин АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин болон Цагаан ордны Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Стаф Мик нар түүнийг сүүлийн хоёр жил Дэлхийн банкны удирдлагуудтай ойр ажиллаж байсан учир дараагийн ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаанд туслах хүсэлт тавьсан байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж:XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж