Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро саяхан тангараг өргөж, хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаагаа эхлүүлээд байгаа билээ. Харин өчигдөр /2019.01.14/ тэрбээр улсынхаа эдийн засгийг сэргээж, гиперинфляцаас гаргах арга замыг танилцууллаа.
Түүний танилцуулсан эдийн засгийн шинэчлэлтийн хөтөлбөрт, 2025 он гэхэд нэг сая ажлын байрыг шинээр бий болгох, Орон гэргүй хүмүүст зориулж таван сая байшинг шинээр барих зэрэг зүйлс багтсан байгаа юм. Харин эдгээр зүйлсийг хийж хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хаанаас гаргах талаар Н.Мадуро дурдаагүй байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр арга хэмжээг бодит амьдрал дээр хэрэгжүүлж, биелүүлэх бараг л боломжгүй аж. Учир нь Венесуэлийн эдийн засгийн байдал маш хүнд байгаа нь инфляцын түвшин 1.6 сая давснаас харагдаж байна. Өдгөө Венесуэлийн ард иргэд амьдралын наад захын хэрэгцээгээ ч хангах чадваргүй болж хоол хүнс, эм тарианы хомсдолд ороод байгаа юм. Тус улсын хүн амын 75 хувь нь 2016 оноос хойш найман кг жин хассан мэдээг ДЭМБ-аас гаргасан байдаг.
Газрын тосны нөөцөөрөө дэлхийд дөрөвт ордог ч Венесуэл улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрс доройтож байгаа юм. Ерөнхийлөгч Николас Мадуро нь эдийн засгийн хямралын шалтгааныг АНУ тэргүүтэй улсуудын тавьсан хоригтой холбон тайлбарладаг аж.
Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро сонгуульд луйвраар ялсан гэх олон улсын шүүмжлэлийг эс тоон өнгөрсөн долоо хоногт тангараг өргөсөн юм.
Эх сурвалж: NHK
Зочин 2019-01-15 64.119.27.125
KUB SHIG OMCHTEI KOMUNIZM BAIGUULMAAR NIIGEM BOL ZUGEER NER YUM
tiim 2019-01-15 182.160.39.234
yaag l manai huuk geek 2 toi adil kkkkkkkk
zochin 2019-01-15 49.0.140.68
Бүх баялгаа өөрсдөө авна, ашиглана гэж цэргийн хүчээр бүх орд руугаа дайраад гадны хөрөнгө оруулагчдаа үндэсний хөрөнгөтнүүдтэйгэээ хамт хөөгөөд гаргачихсан хүнд ээ хөөрхий. одоо үндэснийнх нь цөөн хэдэн хөрөнгөтнүүд өөр улсад хөрөнгө оруулаад амьдарч байгаа. одо түүний гор нь нийтээрээ ядуу сайхан байна даа хөөрхий
Зочин 2019-01-15 202.179.27.46
Gazriin bayalagiig ard tumend taraagaad ugnu gej shuuruulahad l buh ard irged yag ter nuhriig songono doo. Jor n belen bolchihson ed shuudee.
Зочин 2019-01-15 182.160.2.15
mongoliig mine iiml hun b** udirdaasai
Tr 2019-01-15 64.119.18.32
Udirdaj bgaashdee.
Битгий ш** 2019-01-15 202.126.89.160
Монгол арай ч тийм болчоогүй байнаа сдаа минь.