Аризонад шоколадан гол урсав

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Аризонад шоколадан гол урсав

Аризонад шоколадан гол урсав

АНУ-ын Аризона мужийн Флагстафф хотод өчигдөр /2019.01.14/ их хэмжээний шоколад тээвэрлэж явсан ачааны машин осолдож, шоколад замын хажуугаар гол мэт урссан байна. Ойролцоогоор 13 мянган литр шоколад зам дээр асгарснаас болж замын хөдөлгөөнд саад учирч, тус мужийн Нийтийн аюулгүй байдлын албанаас туслахаар хүн хүчээ илгээжээ.

Шоколадыг агуулж явсан чиргүүл машинаас салж, шоколад асгарснаас өөр хохирол учраагүй гэжээ. Тусламжийн багийнхан зам дээр асгарсан шоколадыг цэвэрлэх, үлдсэн шоколадыг соруулахаар нэг цагийн турш ажилласан байна. Нийтийн аюулгүй байдлын албаны тусламжийн багийнхан “Ийм их хэмжээний шоколадыг зүгээр л урсгаад хаясан ч маш амттай цэвэрлэгээ байлаа” хэмээн сэтгэгдлээ хэлжээ.

Эх сурвалж: ABCNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж