МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа. Удирдах зөвлөлийн хуралдаанаар НИТХ-ын даргыг тодруулсан байна. Ингээд олонхийн саналаар НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлэхээр болсон байна.
Өмнө нь Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжсэн юм байна. Ингэснээр маргааш /2019.01.16/ товлогдоод буй НИТХ-аар хотын дарга болон НИТХ-ын даргын томилгоог хэлэлцэхээр болов.
НИТХ-ын одоогийн даргаар С.Амарсайхан ажиллаж байгаа бөгөөд түүнийг Хотын даргад нэр дэвшүүлээд байгаа учраас ийнхүү дараагийн НИТХ-ын даргыг тодруулж байгаа юм. Р.Дагва нь одоогийн НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа юм.
Ш.ЧИМЭГ