Ж.Эрдэнэбат: Би УИХ-ын дарга болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Ж.Эрдэнэбат: Би УИХ-ын дарга болохгүй

Ж.Эрдэнэбат: Би УИХ-ын дарга болохгүй

УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудал УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа. Тэгвэл УИХ-ын даргад нэр дэвшигчдийн асуудал МАН дотор яригдаад байгаа билээ. Энэ дунд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын нэр яригдаж байсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас тодруулахад "Одоохондоо УИХ-ын даргын асуудал яригдаагүй байна. Эхний дарга нь чөлөөлөгдөөгүй байхад дараагийн даргыг ярина гэж юу байхав дээ. Би УИХ-ын дарга болохгүй. Тийм зүйл яригдаагүй. Ер нь бол манай намын дотоод асуудлыг шийдэх хоёр талын ажлын хэсэг гараад эв зүйгээ олоод явах ёстой гэдэг зүйлийг ярилцсан. Ажлын хэсгээр ч ер нь албан тушаалын асуудал огт яригдаагүй" гэсэн талбарыг өглөө.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж