Хятад шөнийн эдийн засгаа хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Хятад шөнийн эдийн засгаа хөгжүүлнэ

Хятад шөнийн эдийн засгаа хөгжүүлнэ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын захиргаа шөнийн эдийн засгийг хөгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд томоохон худалдааны төв болон жижиг дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг уртасгахыг дэмжиж байгаа ажээ. Тус хотын дарга Чэнь Жинин “Том худалдааны төвүүд болон жижиг дэлгүүрүүдийн ажлын цагийг уртасгахад гол хүчин чармайлт тавина. Шөнийн эдийн засгийн хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийн талаар удахгүй олон нийтэд танилцуулна” гэжээ.

Хотын эрх баригчид 24 цагийн зоогийн газар, кафены үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Бээжин дэх дэлхийн шинэ брэнд бүтээгдэхүүнүүдийг дэмжиж, Хятадын уламжлалт, орон нутгийн брэндүүдийг сэргээж, хөгжүүлэхийг зорьж байгаа аж.

Бээжин дэх худалдааны төв, супермаркетууд нь ихэвчлэн 22.00 цагаас хойш хаадгаараа Хятадын Шанхай, Ханжоу, Шэньжэнь зэрэг томоохон хотуудаас ялгардаг байна. Хотын эрх баригчид шөнийн эдийн засаг нь өсөн нэмэгдэж буй хэрэглээний шинэ шатанд түлхэц өгнө гэж найдаж буй юм байна.

Өнгөрсөн 2018 онд Бээжингийн бүс нутгийн бүтээгдэхүүний өсөлт 6.6 хувьд хүрсэн бол 2019 онд өсөлтийг 6-6.5 хувьд хадгалахаар төлөвлөжээ. Өнгөрсөн наймдугаар сард “Ant Financial” Бээжин дэх хэрэглээний чиг хандлагын судалгааг нийтэлсэн байна.

Компанийн тооцоолсноор, Хятадын хамгийн том найман хотын нэг, дунд эргэм насны хүмүүсийн хот болох Бээжингийн оршин суугчид оройн болон шөнийн цагаар мөнгөө зарцуулах боломж багатай байдаг аж. "Ant Financial" үүнийг “Бээжинчүүд Хятадын бусад томоохон хотуудын оршин суугчдаас илүү их унтах дуртай” хэмээн тайлбарлажээ.

Гэвч Бээжингийн эрх баригчид шөнийн эдийн засгийг хөгжүүлэх нь хотын залуу оршин суугчид болон жуулчид, Хятадын бусад хотууд болон хилийн чанадаас хүрэлцэн ирэгсдэд сонирхолтой байх болно” гэж үзэж буй юм байна.

Эх сурвалж: SWI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж