Лос Анжелест 30 мянган багш ажил хаяжээ | News.MN

Лос Анжелест 30 мянган багш ажил хаяжээ

Лос Анжелест 30 мянган багш ажил хаяжээ

Лос Анжелест 30 мянган багш ажил хаяжээ

АНУ-ын Лос Анжелес хотод багш нар ажил хаялт зарлаж, нийт 30 мянган багш ажил хаялтад оролцож байгаа юм байна. Багш нар ийнхүү ажил хаяснаар 640 мянган хүүхдийн хичээл сургууль завсардаад байгаа аж. Хамгийн сүүлд энэ хотод 1989 онд багш нар ажил хаягт зарлаж байжээ. Багш нарын тавьж буй гол шаардлага нь цалингийн хэмжээг нэмэгдүүлж, сургалтын орчныг сайжруулах юм байна. Тодруулбал, цалингийн хэмжээг ойролцоогоор зургаан хувиар нэмэгдүүлж, нэг ангид суралцах хүүхдийн тоог дээд тал нь 39-с хэтрүүлэхгүй байх, номын санч, нийгмийн ажилтан, эмчийн тоог нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг тавьж байгаа гэнэ.

АНУ-ын хамгийн сургалтын орчин тааруу, цалин багатай мужууд болох Оклахама, баруун Виржиниад багш нарын жилийн дундаж цалин 42-45 мянган ам.доллар байсан бөгөөд мөн жагсаал цуглаан хийж, ажил хаялт зарласны дараа тэдний цалинг нэмж байжээ. Лос Анжелес хотын багш нарын одоогийн жилийн дундаж цалин 74-75 мянган ам.доллар юм байна.  багш нарын хэлж байгаагаар дэлхийн хамгийн баян орны, хамгийн баян мужид ажиллаж амьдарч буй багш нар ийм цалин авч, хүүхдүүд нь анги дүүргэлт хэтэрсэн сургуульд суралцаж байгаа нь үнэхээр ичгэвтэр явдал хэмээж байна.

 Эх сурвалж: RT

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Багш 2019-01-15 202.179.31.15

АНУ-ын Лос Анжелест 30 мянган багш ажил хаяжээ.Тэд Жилийн дундаж цалин 74-75 мянган ам.долларын цалинтай. Харин Монголын багш нар жилийн дундаж цалин 2.6-2.8 мянган ам.долларын цалинтай буюу 28 дахин бага цалинтай. Монголд 30 мянган гаруй багш нар бий бид 30 мянган гаруйлаа ажил хаяж БАГШИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЬЕ

Avatar

Зочин 2019-01-15 64.119.26.189

Олигтой үнэлэмж авж чадах юм шиг

Avatar

Зочин 2019-01-15 202.131.245.243

Төрийн эрхийг нь барьж байгаа АНУсын элит баячуудад энэ огтоос хамаагүй асуудал шүү дээ.

Avatar

зочин 2019-01-15 202.21.127.166

БИД Ч НЭГ ХОЦРООГҮЙ Л ЮМ БАЙНА, ТА НАРЫН ШҮТДЭГ АНУ-Д АМЬДРАЛ НЭГ ИЙМЭРХҮҮ Л БАЙНА Ш ҮҮ ДЭЭ, ХҮМҮҮСИЙН ШУНАЛД ЯМАР ХЯЗГААР БАЙХ БИШ

Avatar

Зочин 2019-01-15 202.131.228.20

Yamar ichmeer tsalin be. Uneheer huuhdiin tuluu gesen setgeleer l ajillahgui yum bol iim tsalingaar yaj amidrah ve dee.

Avatar

Хардагч 2019-01-15 202.179.8.210

Үхсэн баасны өндөр байхав дээ, сард 6000 доллар америктаа манай 600 мянга л гэсэн үг амьдралын өртөгийг нь бодвол. Тэнд бас манайх анги дүүргэлт 39 байдаг л юм байна даа сонин юм

Avatar

Зочин 2019-01-15 124.158.92.36

hee yamar saihan undur tsalin avdag yum be dee getel manai muu mongol bagsh nar arail denduu baga yum daa

Avatar

Зочин 2019-01-15 146.115.163.21

Zardal n undud bdag yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж