Кэйтрин Шварценеггер жүжигчин Крис Прэттэй сүй тавилаа

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Кэйтрин Шварценеггер жүжигчин Крис Прэттэй сүй тавилаа

Кэйтрин Шварценеггер жүжигчин Крис Прэттэй сүй тавилаа

Арнолд Шварценеггерийн охин Кэйтрин, “Галактикийн хамгаалагчид” киноны гол дүрийн жүжигчин Крис Прэтт нар сүй тавьснаа өчигдөр /2019.01.14/ зарлажээ. Крис Прэт өөрийн Инстаграм хуудсандаа, “Хайрт Кэйтрин минь, зөвшөөрсөн хариу өгсөнд чинь маш их баярлалаа. Чамтай хувь тавилангаа холбох гэж байгаадаа итгэж чадахгүй нь” хэмээн бичсэн байна.

Өнгөрсөн сард Кэйтрин Шварцнеггерийн 29 насны төрсөн өдрөөр Крис Прэтт “чиний инээмсэглэл хорвоо дэлхийг гэрэлтүүлдэг. Чамтай хамт өнгөрүүлж буй хором мөч бүртээ хайртай” хэмээн Инстаграмдаа бичсэнээр хосын харилцаа олон нийтэд ил болсон юм.

Жүжигчин Крис Прэтт түүнээс арван насаар ах бөгөөд 2017 онд экс эхнэр, жүжигчин Анна Фарисаас салсан байна. Анна Фарисыг ”Найзууд” АНУ-ын телевизийн олон ангит киноны Чэндлерийн ихрийн дүрд тоглодог гэдгээр нь хүмүүс сайн мэддэг билээ. Кэйтрин, Крис Прэтт нарын  сүй тавьсан тухай мэдээг харсныхаа дараа тэрбээр “Та хоёрын өмнөөс маш их баяртай байна” хэмээн бичсэн байна. Крис Прэтт, Анна Фарис нар нэг хүүтэй.

Харин Кэйтрин нь Арнолд Шварценеггер, Мариа Шрайвер нарын охин юм. Сонирхуулахад, Арнолд Шварценеггерээс 2011 онд салсан экс эхнэр Мариа Шрайвер нь АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн ач охин аж.

Мариа Шрайвер, Арнольд Шварценеггер нар дөрвөн хүүхэдтэй

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж