Хутагтаараа овоглосон сургууль

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

Хутагтаараа овоглосон сургууль

Монголын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагтаар овоглосон Эрдэнэцагаан сумын сургууль хэмээх энэ их айл 1925 онд байгуулагдсанаас хойш 90 жилийн түүхэн замналыг туулжээ. Энэ хугацаанд сургууль маань улам өргөжин өнгөжин дэвжсээр 12 жилийн боловсрол олгодог бүрэн дунд сургууль болж, ажил үйлс урлаг спортоороо өрсөлдөх чадвартай тэргүүний сургуулиудын нэг болж чадсан. 1957 онд анхны 7-р ангийг төгсгөснөөс хойш 58 удаагийн төгсөлт хийж, суурь бүрэн дунд боловсролыг 4313 хүнд олгож боловсролын иргэн бэлтгэх үүргээ биелүүлсээр байна. Сургуулийн түүх бол төгсөгчдийн түүх байдаг. Төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойг бүтээн байгуулалтын их үйлсээр угтахаар төгсөгчид маань сургууль уруугаа эргэн харж сэтгэлийн дэм хайрлан төгсөлтөөрөө бүтээлч нэрэмжит ажлуудыг хийхээр сонгон авч гараагаа эхлүүлээд байгаад сургуулийн хамт олон бид талархаж байна. Гараа сайн бол бариа сайн байдаг учир хийсэн бүтээсэн өрнүүн сэтгэлээр 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдөр болох сургуулийн 90 жилийн ойд хүрэлцэн ирэх та бүхнийгээ угтан авах болно. Эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Сургуулийн захирал. Р.САРУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж