Д.Сарангэрэл: Коридорт гудас тавьж хүүхэд хэвтүүлэхгүй байгаа

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл: Коридорт гудас тавьж хүүхэд хэвтүүлэхгүй байгаа

Д.Сарангэрэл: Коридорт гудас тавьж хүүхэд хэвтүүлэхгүй байгаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


-Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн нөхцөл өнөөдөр ямар байна вэ? Улсын онцгой комиссын хуралдааны үеэр зарим аймагт  дэгдэлт өндөр хүрсэн тухай яригдлаа?

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд 9.3 хувь, Улаанбаатар хотод 7.1, хөдөө орон нутагт 10.6 хувьтай байна. Амбулаторийн нийт үзлэгийн 9.3 хувийг эзэлж байгаа. Эрүүл мэндийн яам долоо хоног тутам томуугийн дэгдэлтийн судалгааг 70 нэгжид хийж байна. Улаанбаатар хотод 28 нэгж бий. Тандалт судалгааны үр дүнгээр амбулаторийн үзлэгийн 15 хувийг эзэлбэл хөл хорио тогтоодог. Олон нийтийн үйл ажиллагааг хязгаарладаг.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний эзлэх хувь 9.3 хувь байгаа ч Төв, Дорнод аймагт 15 хувьд хүрсэн. Энэ нь өндөр хувьд хүрснийх. Тийм учраас хөл хорио тогтоох нөхцөл байдал бий болсон гэсэн үг.

-Нийслэлийн эмнэлгүүдэд орны хүрэлцээ дутмаг байгаагаас хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байгаа зураг сошиал орчинд их явж байгаа. Нөхцөл байдал яг ямар байгаа вэ?

-Нийслэл хотын хэмжээнд 977 хүүхдийн ор бэлтгэсэн. Өнгөрсөн долоо хоногт 723 хүүхэд нэмэгдлээ. Орны ачаалал 73 хувиар нэмэгдсэн. Энэ долоо хоногт харьцангуй аядуу эхэлж байна. Орны хэтрэлт 52.3 хувьтай байгаа. Гурван жилийн өмнө эмнэлгийн коридорт авсан зураг сошиал орчинд байнга харагдаж байгаа. Өнөөдрийн бодит дүр зураглал ямар байгаа вэ гэвэл эмнэлгийн коридорт гудас тавьж хүүхэд хэвтүүлэхгүй байгаа. Гэхдээ хүнд өвдсөн хүүхдийг буцаахгүйн тулд  коридорт эвхдэг оронд авч байгаа нь бодит үнэн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад дэвшил боловч энэ нь хэвийн үзэгдэл биш. Багтаамж, агаар, орчин, ариун цэврийн  хувьд  мэдээж сөрөг талтай. Гэхдээ нэгэнт хүүхэд өвдсөн, ор байхгүй гээд буцаах эрхгүй учир өнөөдөр  гал унтраасан маягаар л ажиллаж байна. Том хүний өрөө, эмчийн өрөө, сувилагчийн өрөө, сургалтын өрөө бүгдийг чөлөөлсөн. ДЭМБ-аас өнгөрсөн тавдугаар сард мэргэжилтнүүд ирэх үеэрээ амьтны гаралтай вирус нь хүний томуу, томуу төст өвчний вирустай мутацид орж, цоо шинэ вирус дэгдэх вий гэж анхааруулж байсан. Харин тийм зүйл болоогүй ч дэгдэлт их байна. Дэгдэлт зөвхөн манай улсад бус АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад томуугийн дэгдэлт өндөр байгаа. Вирусын өвчлөл дэлхий дахинд их байгаа энэ үед бид бэлтгэлээ сайн хангах нь хамгийн чухал. Өнөөдөр бид уламжлалт, мэдрэл, дотор гээд том хүнд үйлчлэх ёстой бүх тасгаа хүүхдийн ор болголоо. Томуугийн дэгдэлтийн үед хамгийн доод тал  нь 500-аас доошгүй орны нэмэгдэл шаардагдаж байна. Томуугийн дэгдэлт цаашид ч гэсэн тогтмол гарсаар байх төлөвтэй байгаа тул нийслэл хотод эхний ээлжид 500-аас доошгүй ортой хүүхдийн шинэ эмнэлэг бариулах талаар Улсын онцгой комисст санал гаргасан.

Холбоотой мэдээ

Хүүхдийн орны ачаалал 53.2 хувиар хэтэрчээ

Хүүхдийн орны ачаалал 53.2 хувиар хэтэрчээ

Нэгдүгээр сарын 02-07-ны өдрүүдэд ханиад томууны өвчлөл маш их нэмэгдсэн гэлээ. Шалтгаан нь юу вэ?

-Манай эмч нарын хэлж байгаагаар эцэг эхчүүд шинэ оны үеэр хүүхдүүдээ гадуур авч гарч дааруулсан, шинэ жилийн бэлэг гээд чихэрлэг ихтэй хийжүүлсэн ундаа, жимс хэрэглэснийх мөн олон хүнтэй газраар дагуулж явснаас болсон гэж үзэж байгаа. Хүн амын дунд таван төрлийн вирус эргэлдэж байна. Үндсэндээ амьсгалын дээд болон доод замыг гэмтээдэг.Үүний улмаас бага насны хүүхдүүд маш хурдан хатгаа болж хүндэрч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүүхдийн 86.3 хувь нь 0-4 насных, амьсгалын замын өвчлөлтэй байна. Томуу, томуу төст өвчлөлийн ид дэгдэлтийн үе нь одоо явагдаж байгаа бол хавар ч гэсэн хүний дархлаа унадаг учраас аль болох олон хүнтэй газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, шилжилт хөдөлгөөн хийхгүй, дархлаагаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх,  гэртээ болж өгвөл шүүлтүүр тавих зэргээр урьдчилан сэргийлэхийг яамны зүгээс байнга сануулж  байгаа.

-Сүүлийн үед эмийн асуудал нэлээд шүүмжлэл дагуулах боллоо. Та энэ асуудалд тодорхой тайлбар өгнө үү?

-Надад эмтэй холбоотой бизнес, эмийн сан, эм ханган нийлүүлэх үйлдвэр байхгүй. Салбарын сайдын хувьд эмийн асуудлаар байр сууриа илэрхийлэхээр өөрийнхөө бүтээгдэхүүнийг шахах гэж оролдлоо гэх зэргээр харлуулдаг.

 -Хатгааны эсрэг вакцин хийлгэж урьдчилан сэргийлэх талаар санал гаргасан талаараа та нэмэлт мэдээлэл өгнө үү?

-2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс орон даяар бүх насны хүүхдүүдэд хатгааны эсрэг вакцин хийнэ. ДЭМБ-аас хүн амынхаа 40-45 хувийг улирлын томуугаас сэргийлэх вакцинаас хамгаалсан нөхцөлд томуу, томуу төст өвчин дэгдсэн үед хамгаалах бүрэн боломжтой үүсдэг гэж үздэг. Тэгвэл бид өнөөдөр хүн амынхаа 0.6 хувийг улирлын томуугийн вакцинд хамруулж чадаж байна. Тиймээс хүн амынхаа 40-45 хувийг вакцинжуулахад зарцуулах 1.3 сая тун вакцин авахад шаардагдах 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт суулгаж өгөх саналыг улсын комиссын хуралдаанаар гаргасан нь дэмжигдлээ.

-Хүүхэд нь өвдсөн эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох санал хэзээ шийдэх  вэ?

Маргааш Засгийн газрын хуралдаанаар танилцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж