"Нийтийн хоолны газарт гахайн махны  хэрэглээг хязгаарлах шаардлагатай байна"

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

"Нийтийн хоолны газарт гахайн махны  хэрэглээг хязгаарлах шаардлагатай байна"

"Нийтийн хоолны газарт гахайн махны  хэрэглээг хязгаарлах шаардлагатай байна"

Хөдөө орон нутагт гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунаас зарим зүйлийг тодруулав.

-Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрсэнтэй холбоотойгоор хяналт шалгалтыг хэрхэн хийж байна вэ.  Нийслэлд гахайн мах импортолдог хэчнээн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Улаанбаатар хотод гахайн мах, өөх импортлогч 10 ААН бий.  Эдгээр ААН  74 цэгт гахайн махаа түгээдэг. Тиймээс 74 цэгээс дээж авч ажиллаж байна. Гурав хоногийн хугацаанд нийтдээ 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд нь мялзан өвчний ДНХ илэрсэн. Түүхий болон болсон махнаас илэрсэн. Зарим ААН-ийн хоолны үлдэгдлээс гахай тэжээдэг аж ахуй нэгжүүд бий.

-Манай улс хэчнээн гахайтай вэ?

-Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсон. Үүний 17 мянга  нь Улаанбаатар хотод бий.  Одоогоор 130 аж ахуйн нэгжийн 17 мянган гахайг голомтын цэгт нь хориглолт тогтоож байна. Голомтын цэгээс гахайг нүүлгэхгүй мөн халдваргүйжүүлэлтийг хийнэ.

-Манай улсад импортоор орж ирсэн махан бүтээгдэхүүнээс мялзан өвчин  илэрсэн гэлээ. Хилийн хорио тогтоох уу?

-Импортоор орж ирсэн гахайн мах, өөхнөөс мялзан өвчний ДНХ илэрсэн учраас импортыг тодорхой хугацаагаар  зогсоох нь зүйтэй гэж үзсэн. Мөн орж ирсэн бүтээгдэхүүн дээр худалдааны байгууллага болон  нийтийн хоолны газарт гахайн махны  хэрэглээг хязгаарлах шаардлагатай байна.

-Өвчний дэгдэлтийг бууруулах чиглэлд цаашид ямар авах арга хэмжээ авах вэ?

-Эхний ээлжид импортлогч 10 ААН-д түгээлтээ зогсоо гэдэг мэдэгдэл хүргүүлсэн.  Мөн агуулахыг  нь лацадсан.Улаанбаатар хотын хэмжээнд агуулахад 300 тонны нөөц, гар дээр тараагдсан мянга гаруй тонны нөөц байгаа. Дээжийн хариу гарсан учраас Мал эмнэлгийн Ерөнхий газраас устгал хийнэ. Устгалд  манай байгууллагаас хяналт тавьж ажиллана.

-Уг өвчин хүнээс гахайд халдварладаг уу?

Тийм ээ. Мал эмнэлгийн Ерөнхий газрынхны хэлж байгаагаар  хүн өөрөө энэ өвчний тээгч учраас хүнээс дамжиж  амьд малд  халдварлуулах бүрэн боломжтой. Хүний бохир хувцаснаас амьсгалын замаар тархдаг өвчин. ОХУ-ын эрдэмтэд хүн гахайтай нэлээд ойролцоо байдаг учир мутацид орох магадлалтай гэсэн эрдэмтдийн яриа бий. Азийн улсуудад гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан Хятадад есдүгээр сард, Тайванд арванхоёрдугаар сард, Малайзад мөн өнгөрсөн сард гахайн мах импортлохыг хориглосон.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж