Д.Түмэндэмбэрэл: Гахайн мялзан өвчин хүнд хор хөнөөл байхгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Д.Түмэндэмбэрэл: Гахайн мялзан өвчин хүнд хор хөнөөл байхгүй

Д.Түмэндэмбэрэл: Гахайн мялзан өвчин хүнд хор хөнөөл байхгүй

Гахайн мялзан өвчин зарим орон нутагт гарсантай холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэлээс тодрууллаа


-Гахайн мялзан өвчин одоогоор хэдэн аймгийн хэдэн суманд гараад байна вэ?

-Энэ оны нэгдүгээр сарын 4-нд гахайн мялзан өвчин гарсан байж болзошгүй дуудлага авч, мэргэжлийн байгууллага ажилласан. Мал эмнэлгийн ерөнхий газрын лаборатори дээж авч шинжлэхэд мялзан өвчин мөн болох нь тогтоогдсон. Нэгдүгээр сарын 10-ны байдлаар Булган, Орхон, Төв аймагт гахайн мялзан өвчин гарсан. Дэлхийн мал амьтны лабораторит үүнийг баталгаажуулах ажлыг хийнэ. Энэ өвчнийг цааш нь тархаахгүй байх чиглэлээр мэргэжлийн байгууллага, улсын онцгой комисс, мэргэжлийн хяналтын байгууллага үхсэн гахайн сэгийг устгах, онош илэрсэн, хавьталтай байгаа айл өрхүүдийн гахайг устгах арга хэмжээг авсан. Одоо халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг хийж байна.

Холбоотой мэдээ

Хоолноос гахайн мялзангийн вирус илэрчээ

Хоолноос гахайн мялзангийн вирус илэрчээ

-Импортын мах, гахайнаас халдвар орж ирсэн гэсэн мэдээлэл байгаа?

-Улсын хэмжээгээр гарч байгаа гахайн халдварыг импортын гахайнаас илэрсэн байх магадлалтай гэсэн урьдчилсан оношийг тавьж байгаа. Мөн үйлчилгээний газруудад хяналтаа тавина. Хэрвээ халдвар илэрвэл тухайн бүтээгдэхүүнийг устгалд оруулна. Гахайны бүтээгдэхүүний ихэнхийг европын орнуудаас экспортолж байгаа.

-Энэ өвчин хүнд халдах уу?

-Африкийн мялзан вирус хүнд халддаггүй. Тухайн төрөлдөө асар их хор хөнөөлтэй. Хавьтлын замаар халдварладаг. Таван хошуу малд халдахгүй, хүнд хор хөнөөл байхгүй.

-Манай улс хэдэн гахайтай вэ. Энэ төрлийн өвчний вакцин бий юу?

-Монгол Улс 31 мянга 800 толгой гахайтай гэсэн статистик дүн байна. Үүнээс Улаанбаатарт 17 мянга орчим нь байгаа. Гахайн мялзан өвчний эмчилгээ байхгүй. Дархлаа тогтоох вирусийн вакцин байхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх, устгах хоёр л арга зам бий.

-Одоогоор хичээн гахай устгалд оруулаад байна вэ. Гахайгаа устгуулсан иргэдэд нөхөн төлбөр олгох уу?

-Өнөөдрийн байдлаар 450 гахай устгаад байна. Нөхөн төлбөрийн асуудлаар хуулийн тодорхой заалт байгаа боловч энэ удаагийн арга хэмжээ дээр нөхөн олговор олгохгүй байх чиглэл барьж байна. Учир нь энэ хаана хаанаа хариуцлага байна. Нөгөө талаараа энэ өвчнөөр өвчилсөн гахай 100 хувь үхдэг. Хорио цээрт оруулаад зардал гаргаад үхүүлэх, шууд устгалд оруулаад халдваргүйжүүлэх нь илүү чухал гэж үзсэн.

-Улаанбаатарт мялзан өвчний тохиолдолд бүртгэгдсэн гэдэг нь үнэн үү?

-Улаанбаатар болон улсын хэмжээний гахайн аж ахуйн нэгжүүдээр энэ өвчин илрээгүй байгаа. мэдээж халдвартай, хавьталтай байсан гахайг устгаж байгаа.

-Дорнод аймагт шүлхийн тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байна. Шүлхийн тохиолдол гарсан нь үнэн үү?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад малын гоц халдварт шүлхий, богийн мялзан өвчний тархалт байхгүй тайван байна. Төлөвлөгөөт ажлуудыг цаг тухайд нь хийж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж