100 буудалт даамын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт гуравдугаар сарын 19-27-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэгт байрлах “Бадмаараг” төв дээр болж байна. Эрэгтэйчүүдийн 40 дэх, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн УАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 тамирчин тойргийн журмаар тоглох юм.
Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд блиц(5 минут) болон түргэн тоглолтын(15 минут) УАШТ болж, аваргууд тодорлоо.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр болсон түргэн тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 34 даамчин өрсөлдсөнөөс 7 өргийн дараа “Масс” агентлагийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай, олон улсын их мастер Г.Ганжаргал, ДДХМ С.Даваадорж нар адил 11 оноогоор эхний гурван байрт шалгарав.
Мөн эмэгтэйчүүдийн ангилалд "Хасу Мегаватт" компанийн Мегастар клубын тамирчин, спортын мастер М.Одгэрэл түрүүлж, спортын мастер Б.Нандинцэцэг, спортын мастер Г.Хэрлэнмөрөн нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Тэмцээний үндсэн төрөл үргэлжилж байна. УАШТ-ий мэдээллийг http://mondaam.mn-с авна уу.
Ч.БОЛОР