“Хувьсал” продакшны уран бүтээлчид 20 жилийн ойдоо зориулан өөрсдийн зургаа дахь дэлгэцийн бүтээлээ өлгийдөн авах гэж байна. Тэгвэл энэ удаагийн “Тэнгэрээс буусан од” бүтээлд жүжигчин О.Дөлгөөн тогложээ.
Тус продакшны уран бүтээлчид өмнө нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц” зэрэг киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан.
Сонирхуулахад, “Хайр бол зүрхний чанадад орших агуу их уучлал юм” хэмээх тэдний шинэ уран бүтээлийн дууг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар, дуучин Ж.Отгонжаргалтай хослон дуулсан билээ.
Холбоотой мэдээ