Д.Хаянхярваа: УИХ-ын даргын суудлыг санал болгосон ч болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: УИХ-ын даргын суудлыг санал болгосон ч болохгүй

Д.Хаянхярваа: УИХ-ын даргын суудлыг санал болгосон ч болохгүй

УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ долоо хоногт чуулганаар батлах товтой байгаа. Үүнтэй зэрэгцэн МАН-ын бүлэг дотор дараагийн УИХ-ын даргын асуудал хөндөгдөж эхэлжээ. Эдгээр нэрс дунд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн нэр дуулдаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас тодрууллаа.


-Таныг УИХ-ын дарга болно гэсэн яриа гараад байгаа. Ер нь УИХ-ын дараагийн даргын асуудлыг нам дотор ярилцсан зүйл бий юу?

-Би өчигдөр Дархан-Уул аймагт явж байгаад энэ мэдээллийг хэвлэлээс л харлаа. Намайг УИХ-ын дарга болгохгүй бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг бойкотолно гэсэн мэдээлэл уншлаа. Би УИХ-ын дарга болохгүй, надад санал болгосон ч болохгүй. Би энэ залуучуудад хандаж нэг зүйл хэлмээр байна. Нэг ийм увайгүй, нийгмийг турхирсан, эрээ цээргүй мэдээлэл хийдгээ болиоч гэж хэлмээр байна. Ер нь бол би ёс зүйгүй зүйлд оролцохгүй. Угаасаа ямар нэг албан тушаалын төлөө шунан дурлагч биш гэдгээ өмнө нь ч хэлж байсан. У.Хүрэлсүх анх Ерөнхий сайд болсныхоо дараа Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын албыг надад санал болгож байсан. Тэр бүгдэд нь би үгүй гэж хэлж байсан. Харин боломжтой бол УИХ дахь намын бүлгийн даргаа хийгээд явна гэж хэлж байсан. Нийгэмд М.Энхболд суудлаасаа буусан ч Д.Хаянхярвааг их хурлын даргад томилуулахаар санаархаж байна гэсэн мэдээллийг түгээж байна. Цаашид УИХ-ын даргыг огцруулах эсэх тухай хууль хэлэлцэгдээд явна. Дэгийн хуулийн дагуу УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг цуглуулаад огцруулах процесс ямар ч саадгүй явна. Хуулийн дагуу огцруулах эсэх асуудал нь хувь гишүүдийн л асуудал. Нөгөө талаар хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс хариуцлагагүй үг, үйлдлийнхээ төлөө уучлалт гуйгаад өнгөрч болохгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд жагсаалын үеэр цуст тэмцэл, цэрэг бэлтгэсэн байна гэдэг мэдээлэл өгч байсан. Үүнийхээ төлөө уучлалт гуйгаад л өнгөрч байна. Ийм хариуцлагагүй нийгэм рүү бид явмааргүй байна.  Цаашид нийгмийг турхирсан мэдээлэл өгөхөө болих хэрэгтэй, ялангуяа УИХ-ын гишүүд.

-Танай нам дотор хоёр талаас ажлын хэсэг гарч, эвлэрэхээр болсон гэсэн. Энэ ажлын хэсэг юу болж байна вэ?

-Хоёр талаас ажлын хэсэг гараад уулзаад явж байгаа байх. Бид эргээд уулзах нүүртэй, хүний өмнөөс эгц харах дүүрэн сэтгэлтэй явах ёстой гэж би боддог.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж