Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно | News.MN

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 23-ны өдөр болно.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг  өмнө нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан билээ.

Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр болов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл,мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-01-15 202.21.105.186

Энк60лдын хууль зөрчсөн эсэхийг хэлэлцээчээ МАНАНГ-ийн гар хөл Одбаяраа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж