Супемодель Ирина Шейк саяхан найз залуу, алдарт хөл бөмбөгчин Криштиано Роналдугоос салсан.
Эхэн үедээ Ирина Криштианогоос салсан гол шалтгаанаа нууцалж байсан ба саяхнаас сэтгүүлчдэд үнэнээ өчихөөр шийдсэн бололтой.
Ирина Шейкийн хэлснээр энэ олон жил тэрээр Роналдугийн найз бүсгүй байхдаа маш аз жаргалгүй нэгэн байсан гэжээ.
Ирина хүүхэд байхаасаа дэргэдээ жинхэнэ эр хүнтэй байхыг мөрөөддөг байсан гэнэ. Супер моделийн хэмжүүрээр жинхэнэ эр хүн гэдэг бол зоригтой, үнэнч, шударга, найдвартай эр хүнийг хэлнэ гэжээ.
Иринагийн хэлснээр бол Роналду эрх танхи ээжийн хүү бөгөөд эмэгтэй хүнтэй яаж харьцахаа огт мэддэггүй нэгэн гэжээ.
Б.БИЛГҮҮНДАРЬ