Эрчүүдэд зориулсан дэлгүүр нээлтээ хийнэ | News.MN

Эрчүүдэд зориулсан дэлгүүр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Эрчүүдэд зориулсан дэлгүүр нээлтээ хийнэ

Зөвхөн эрчүүдэд гэсэн тодотголтой дэлгүүр, үйлчилгээний газар ховорхон байдаг. Тэгвэл эрчүүдийн нүдийг хужирлаж, сонирхлыг нь татах, хүслээ бодит болгоход нь туслах нэгэн дэлгүүр эхний салбараа нээх гэж байна.

Дэлгүүрийн нэр: Номин Моторс AUTO PARTS&TOOLS

Байршил: 32-ын тойрог

Үйл ажллаагааны чиглэл: Автомашины бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, off-road тоноглол, body-kit, сэлбэг, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, авто засварын үйлчилгээ, угаалга

Эрчүүд энэ дэлгүүрээс ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжтой тухай өгүүлье.

Нэг. OFF-ROAD СОНИРХОГЧДОД ЗОРИУЛСАН БҮХ ТӨРЛИЙН ТОНОГЛОЛ, АВТОМАШИНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АЯЛАЛ АЯН ЗАМЫН ХЭРЭГСЭЛ

Автомашиныхаа туулах чадварыг нэмэгдүүлэх, тав тух, найдвартай байдлыг нь дээшлүүлэх басхүү автомашинаасаа кайф авах сонирхолтой эрчүүд олон бий. Тэдэнд зориулсан 4х4 буюу бартаат замын төрөл бүрийн тоноглолуудыг эндээс худалдан авах боломжтой. Land Cruiser, Wrangler, Mercedes Benz G Class, Range Rover, Prado, Lexus350, 570 зэрэг автомашинуудын гупер, bullbar, лед гэрэл гээд гадна иж бүрэн тоноглол, facelift-үүдийн хаана ч байхгүй хямд үнэ, өргөн сонголт бий.

Хөдөө гадаа аялах, холын зам туулах гэдэг бэлтгэлгүй жолооч нарт бас л нэгэн сорилт. Ялангуяа цас бороотой хальтиргаатай нөхцөлд өгсөх, уруудах, гол ус намаг гатлах, хад асгыг даван туулах гээд байгалийн бэрхшээлтэй үед жолоо барих үе олон гардаг. Ийм үед жолооч нарт маань хамгийн их хэрэг болдог төрөл бүрийн татлага, лебёдка, домкрат, түргэн асаагч, автомашины дээр суурилуулдаг майхан, аяллын хэрэгсэл энд худалдаалагдана. Байршлын хувьд ч зуслан явах замд байрлаж байгаа учир аян замынхаа бүх бэлтгэлийг базаагаад авч болох нь.

Хоёр. ГОЁЛЫН ХҮРД (ОБУД)-НИЙ ХАМГИЙН ОЛОН ТӨРЛИЙН СОНГОЛТ

Автомашины сүр хүчийг нэмэгдүүлж, хараа булаам содон харагдуулдаг хамгийн гол зүйл бол яахын аргагүй хүрд байдаг. Бүх төрлийн автомашинд зориулсан үйлдвэрийн баталгаатай, чанартай, ганган дугуй, хүрднээс сонголтоо хийх боломжтой.

Таны худалдан авсан хүрдийг үнэгүй сольж, суурилуулах үйлчилгээ үзүүлнэ.

Гурав. ЭРЧҮҮДИЙН ГАЛ ТОГОО БУЮУ АЖЛЫН БАГАЖ ХЭРЭГСЛЭЭ ХАЙРЦАГ САВТАЙ НЬ ЗӨВХӨН ЭНДЭЭС

Эрчүүдэд зориулсан, бусдад үзүүлж алмайруулж болдог тийм тавилга байдаг гэж зүүдэлж ч байсангүй. Гэтэл багаж хэрэгсэл хадгалах, бас ажиллах бүрэн боломжтой иж бүрэн ком тавилга, төрөл бүрийн өлгөдөг тавьдаг шкафууд, түрдэг чирдэг барьдаг багажны хайрцгууд, ус нэвтэрдэггүй савнууд, автын болон гар багажнууд гээд бүхэл бүтэн гал тогооны иж бүрэн тавилга хэрэгсэл шиг тийм бүтээгдэхүүнүүд энд байна.

Дөрөв. АВТОМАШИНЫ ХОЛБОГДОЛТОЙ БҮХ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

Автын хэрэгцээ цөм бүрэн уриатайгаар нээгдэж буй энэ дэлгүүрийг та бүхэн товчхондоо автын супермаркет гэж ойлгож болно. Автомашины аюулгүй байдал, өнгө үзэмжид хэрэг болох төрөл бүрийн автохимийн бүтээгдэхүүнүүд, тос тосолгоо, цэвэрлэгээ арчилгааны бүтээгдэхүүнүүд, дотор салоны дагалдах хэрэгслүүдийг бүгдийг нэг газраас худалдан авч дээрээс нь автомашинд тань асуудал гарсан бол засварын үйлчилгээ авч, машинаа угаалгаж хүртэл болох нь….

Тав. ТАВ ТУХТАЙ, МЭРГЭЖЛИЙН НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭ

600м.кв бүхий талбайг тэр чигт нь эрчүүдийн сонирхлыг татах бүтээгдэхүүнээр дүүргэсний дээр бараа бүтээгдэхүүнээ сайтар мэддэг худалдааны зөвлөх, засвар үйлчилгээний инженерүүд танд зөвлөж, хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ сонгоход тань тусална. Түүнчлэн Номин бонус картаа ашиглан хөнгөлөлт, урамшуулал эдлэхэд ямар ч асуудалгүй.

Ингээд эрчүүд шоппинг хийж, эхнэрүүд хүлээж суух дэлгүүр удахгүй нээгдэх нь. 1 сарын 19нд болох нээлтийн өдөр та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбогдох утас: 1800-2888

Фэйсбүүк пэйж: https://www.facebook.com/NominMotorsOfficial

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ККК 2019-01-15 203.91.115.37

чанга ундаагаа мартаагүй биз

Avatar

Хардагч 2019-01-15 202.179.8.210

Ёо ёо нөгөө юу билээ хийлдэг хүүхэн өөр янз бүрийн зүйл зардаг дэлгүүр юм болов уу гэсэн чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж