Хоолноос гахайн мялзангийн вирус илэрчээ | News.MN

Хоолноос гахайн мялзангийн вирус илэрчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Хоолноос гахайн мялзангийн вирус илэрчээ

Хоолноос гахайн мялзангийн вирус илэрчээ

Монгол орны дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илрээд байна. Тухайлбал, Төв, Булган, Орхон, Дундговь аймагт гахайн мялзан гарч, Дундговь аймгийн Сайнцагаан суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тиймээс гахайн махтай хоолоор үйлчилдэг газруудад ямар арга хэмжээ авч байгаа болон мялзангаар өвчилсөн гахайн мах идсэн тохиолдолд хүнд ямар сөрөг нөлөө үүсэх талаар мэргэжлийн байгууллагуудаас тодрууллаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор манайхаас урьдчилан сэргийлэх ажлууд хийж байгаа. Тухайлбал, гахайн махтай хоолоор үйлчилдэг газруудад манай байцаагчид шалгалт хийж байна. Ерөнхийдөө шалгалтын дүн гараагүй байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Иргэдийг гахайн махан хоол идэхгүй байхыг зөвлөе” гэлээ.

Харин мялзангаар өвчилсөн гахайн махыг идсэн тохиолдолд ямар сөрөг нөлөөтэй талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс лавлахад “Мялзангаар өвчилсөн гахайн мах идсэн хүн өвчилсөн тохиолдол одоогоор гараагүй. Тиймээс энэ тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх нь тодорхой бус байдаг. Харин хүн болон бусад амьтан нь гахайн мялзангийн вирус дамжуулагч болдог. Яг л шүлхий өвчинтэй адил. Гахайн мялзан нь тэжээвэр гахайнаас гадна зэрлэг гахайд халдварлана” гэсэн юм.

Харин энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Улаанбаатар хотод гахайн мах нийлүүлж буй 74 цэгээс гурав хоногт 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд нь мялзан өвчний ДНХ илэрсэн. Зарим аж ахуй нэгжийн хоолны үлдэгдлээс ч илэрсэн. Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсон. Үүний 17 мянга нь нийслэлд байдаг. Одоогоор 130 аж ахуй нэгжийн 17 мянган гахайг голомтын цэгт нь хориглолт тогтоож байна. Халдваргүйжүүлэлтийг хийнэ. Мөн импортыг тодорхой хугацаагаар зогсоох нь зүйтэй. Орж ирсэн бүтээгдэхүүн, нийтийн хоолны болон худалдааны байгууллагынхны хэрэглээнд хязгаарлалт хийх шаардлагатай байна. Эхний ээлжид импортлогч 10 аж ахуй нэгжид түгээлтээ зогсоох мэдэгдэл хүргүүлж, агуулахыг лацадсан. Улаанбаатар хотын хэмжээнд агуулахад 300 тонны нөөц, гар дээр тараагдсан 1000 гаруй тонны нөөц байна.

Дээжийн хариу эерэг гарсан учраас Мал, эмнэлгийн ерөнхий газраас устгал хийнэ. Үүнд манай байгууллага хяналт тавина. Мал эмнэлгийн ерөнхий газрынхны хэлж буйгаар, хүн өөрөө энэ өвчний вирусын тээгч учраас амьд малд халдварлуулах эрсдэлтэй" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж