Халдлагад өртсөн Гданьск хотын захирагч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Халдлагад өртсөн Гданьск хотын захирагч нас баржээ

Халдлагад өртсөн Гданьск хотын захирагч нас баржээ

Польшийн Гданьск хотын захирагч Павел Адамовичийг Ням гаригт /2019.01.13/ хандивын үйл ажиллагааны үеэр тайзан дээр үг хэлж байхад нь халдсан тухай бид өчигдөр /2019.01.12/ мэдээлсэн билээ. Гэмт этгээдэд зүрхэн тус газраа хутгалуулсан, түүний биеийн байдал хүнд байсан бол харамсалтай нь өчигдөр шархаа даалгүй эмнэлэгт амьсгал хураажээ.

Гданьск хотын захирагчийн албыг 20 жилийн турш хашсан, Польшийн Ардчилсан чиг баримжаатай “Хууль ба шударга ёс” намд голлох үүрэг гүйцэтгэдэг байсан түүний үхэлд хэдэн мянган хүмүүс эмгэнэл илэрхийлж байна. Түүнийг ЛГБТ хүмүүс болон цагаач дүрвэгчдийн эрхийг дэмжих олон ажил амжилттай зохион байгуулж байснаар нь польшчууд болон олон улс сайн мэддэг.

Холбоотой мэдээ

Гданьск хотын захирагч халдлагад өртжээ

Гданьск хотын захирагч халдлагад өртжээ

Павел Адамовичийг нас барсан тухай Польшийн Эрүүл мэндийн сайд өчигдөр телевизээр мэдээлэхдээ хотын захирагч асны бие маш тааруу эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд эмч нар түүний амийг аврахын тулд таван цагийн турш хагалгаа хийсэн ч цус их алдсан хэмээн хэлжээ. Түүнийг эцсийн замд нь үдэх өдрөөр орон даяар гашуудал зарлах шийдвэр гаргасан аж.

Ням гаригт болсон хандивын арга хэмжээ нь Польш орон даяар жил бүрийн нэгдүгээр сарын эхээр зохион байгуулагддаг бөгөөд хаалтын тоглолтоор өндөрлөдөг байна. Тус хандивын хөдөлгөөн нь 27 жилийн турш өрнөхдөө нийт 250 сая ам.долларыг цуглуулж, хүүхдийн төлөө ажилд зарцуулсан боловч сүүлийн үед “хүссэн бүхнээ хий” зэрэг хэт либерал үзэл номлолыг түгээдэг хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тус хөдөлгөөний захирал хотын захирагчийг нас барсан мэдээ гарсны дараа ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгджээ.

Олон мянган хүний өмнө тайзан дээр үг хэлж байсан хотын захирагчийг нэгэн этгээд хутгалж, “тэр одоо үхсэн” хэмээн орилж байгаа нь телевизийн бичлэгт хадгалагдан үлдсэн байна. Гэмт этгээд нь өөрийгөө “Иргэний индэр” хэмээх намынхнаас болж хилс хэрэгт гүтгэгдэж, зовсон тул Павел Адамовичийн аминд нь халдах болсноо тайзан дээрээс хэлж амжжээ. Павел Адамович Польшийн томоохон улс төрийн хүчин болох “Хууль ба Шударга ёс” намд элсэхээсээ өмнө “Иргэний индэр” намын гишүүн байв.

Төрийн томоохон албан тушаалтнууд оролцсон хандивын үйл ажиллагааны үеэр гэмт этгээд тайз руу гарч, хотын даргад халдаад зогсохгүй дараа нь микрофон авч үг хүртэл хэлсэн нь аюулгүй байдлын асуудлыг хурцаар хөндөж байна.

Гэмт этгээд хотын даргыг хутгалах үеэр

Гэмт этгээд нь 27 настай В.Стефан гэгч байсан бөгөөд банк дээрэмдсэн хэргээр хорих ял эдэлж байгаад өнгөрсөн сард суллагдсан төдийгүй өмнө нь сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.

Эх сурвалж: РОЙТЕРС

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж