Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санаачлан 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч нартай хамтарсан зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын байранд зохион явууллаа.
Зөвлөгөөнөөр 2019 онд дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс болон чиглэлийн хэлтсүүд дээрэмдэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх, илрүүлэлтийн хувийг ахиулах санал санаачлага, дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэв.
Энэхүү арга хэмжээний үеэр дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийн биеийн байцаалт, гэмт үйлдлийн арга, гэрэл зураг, онцлог содон шинж тэмдгийг агуулсан нэгдсэн цахим сан байгуулах, дээрэмдэх гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох үйл ажиллагаагаа олон талаар өргөжүүлэх талаар санал нэгдсэн юм.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ