Хотын даргыг тодруулах коммунист намын “тушаал” | News.MN

Хотын даргыг тодруулах коммунист намын “тушаал”

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Хотын даргыг тодруулах коммунист намын “тушаал”

Хотын даргыг тодруулах коммунист  намын “тушаал”

Жилийн дараа дүнгээ тавиулах МАН-ын хямрал дуусаагүй, харин ч эрх мэдлийн төлөөх дотоод зөрчил нь Төрийн ордноос хальж, хот, дүүрэг хорооддоо халдварлаад эхэлсэн. Төрөө бүү хэл гэрээ төвхнүүлж чадахгүй шахам хэрэлдэж байх зуур хот нь даргагүй бараг сар шахам болж, Улаанбаатарт тулгамдсан олон асуудал эзэнгүйдэхэд хүрсэн бөгөөд энэ нь мөнөөх л эрх баригчдын дундах хагарал зөрчилтэй нь холбоотой юм.

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр С.Батболд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр хотын шинэ даргын марафон эхэлж, НИТХ энэ асуудлаар хоёр хуваагдчихаад байгаа билээ.

Монгол Улсын хүн амын гуравны нэг, нэг сая гаруй хүн амьдардаг нийслэл Улаанбаатарыг удирдуулахаар МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг сонгосон ч, нийслэлийн төлөөлөгчид түүнийг дэмжихгүй байгаа юм. Учир нь, С.Амарсайханыг хотын даргаар томилоход ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх төлөөлөгч цөөнгүй байгаа бөгөөд Туул голын ай сав буюу тусгай хамгаалалтын газар барьж байгаа байшин барилгынх нь асуудлыг сөхөх  хүмүүс ч байгаа. Түүнийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан хотын даргаар зүтгүүлж байгаа бөгөөд нийслэлийн МАН-ыг өгөх асуудал яригдаж магадгүй байгаа аж. Учир нь, хотын дарга намаа давхар удирдах ёстой гэсэн зарчмыг Д.Амарбаясгалангийн талынхан ярьж эхэлсэн бололтой.

Гэвч, С.Амарсайханыг ашиг сонирхолтой гэж үзэж байгаа тул хотын даргыг сонгох НИТХ-ын үеэр заалнаас Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа П.Баярхүүгийн нэрийг дэвшүүлэх асуудал яригдаж эхэлжээ. П.Баярхүү нь өнгөрсөн гурван жил Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажилласан, туршлагатай нэгэн.  МАН-ын аль нэг фракцад харьяалагддаггүй.

Гэвч, МАН-ын удирдлагууд гаргасан шийдвэрийг нь дагаагүй, С.Амарсайханыг томилох намын даалгаврыг дагаж гар өргөхгүй бол “намаас хөөнө” гэж бүлгийн гишүүдээ сүрдүүлсэн тухай мэдээлэл байна.

Түүнчлэн НИТХ-ын дарга буюу С.Амарсайханы оронд Р.Дагвыг томилох "үүргийг" коммунист намын дарга нар өгчээ. Мөн “Хэрэвзээ намын удирдлагаас гаргасан шийдвэрийг дагахгүй бол” гэсэн анхааруулга ч дагалдаж байгаа гэх. Р.Дагва нь УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хүн юм байна. Харин нийслэлийн төлөөлөгчдийн дунд хотын орлогч даргаар ажиллаж байгаа Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонгох сонирхолтой хүн цөөнгүй байгаа аж. Учир нь, нэгд, залуу хүн. Хоёрт, өнгөрсөн гурван жил хотын сайн, муутай зууралдаж ирсний хувьд П.Баярхүү, Ж.Батбаясгалан хоёр хотыг удирдахад хамгийн тохирох хувилбар гэж нийслэлийн төлөөлөгчид үзэж байгаа бололтой.

Харамсалтай нь, намын удирдлагуудаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй хүмүүсийг намаасаа хөөх, хасах тухай яриа У.Хүрэлсүхийн үед улам идэвхжих болсон. Эсрэг бодолтнуудаа намаасаа төдийгүй төрөөс хөөх, шахах бодлого ч барьж эхэлсэн. Эндээс МАН улам хаалттай, улам бүр коммунист болж байгаа нь намын даргатай санал нийлэхгүй бол намаасаа хөөгддөг, ажилгүй болдог, цөлөгддөг хэлмэгдүүлэлтийн он жил энэ намд эргэн ирсэн нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, хаалттай, хатуу, нэг хүний эрх мэдэл нь нэмэгдсээр байгаа МАН хоёрхон жилийн дараа зуун жилийн ойгоороо "хойдох"-оо уншуулахад хүргэж магадгүй байна. Ийнхүү хотын даргыг тодруулах маргаашийн хурал коммунист намын дарга нарын найруулга, тавилт дунд явагдаж магадгүй байна. Энэ томилгоо МАН-ын дарга нарт ашигтай байж болох ч нийслэлчүүдийн ашигтай байж чадах нь юу л бол.

Б.БОЛОР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-15 103.212.116.118

Амарсайхан бол мен чанараараа дарга биш хоригдол байх естой хун шуу

Avatar

Зочин 2019-01-15 202.179.27.237

ЖОНКУУГИЙН САЛТААНААС САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЖДҮҮДЭЖ БАЙГАА УХНА ТОПОРЫГ ЗАЙЛУУЛЬЯ!!!

Avatar

Зочин 2019-01-15 202.179.27.237

ЖОНКУУГИЙН САЛТААНААС САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЖДҮҮДЭЖ БАЙГАА УХНА ТОПОРЫГ ЗАЙЛУУЛЬЯ!!!
3 1
Хариулах

Avatar

Иргэн 2019-01-15 43.242.243.226

Амарсайхан,Давга нарыг дэмжиж байна.

Avatar

Zochin 2019-01-15 150.129.143.78

Zov l bna. Sahilga battai sain hunee demjeed hotoo hogjiuleed yavahad yu ni buruu bgaan. Chadahgui negniig mongo ogsonii toloo alban tushaal ogdog Manan bish yamar.

Avatar

иргэн 2019-01-15 66.181.167.54

МАН-хан Хүрхэлсүхээс намаа авахгүй боол нь болж босгоныхон шороог долоож явж байгаа боль хохь чинь гэдэг юм.МАН-аа аврах биш алж байгаа 200 мянган гишүүд нь юу бодож тунгааж байдаг юм болоо.Энэ аймаар үйлдэлтэй эвлэрээд байгаа гишүүд дэмжигчид ньнь зөвхөн арьсаа бодож ажилтай байх зорилготой болоод МАН-аа шууд хаяж байгаа нь Хүрэлсүх дарга болсноос хойш харагдсан одоо бүр баталгаажижи байна.Татан буугдвал болно МАН

Avatar

Зочин 2019-01-15 66.181.171.26

баярхүү дажгүй залуу байхаа

Avatar

Zochin 2019-01-15 64.119.26.164

Ene dundaasaa Batbaysgalan arai deer uu. Davga bol arai l bish baihaa

Avatar

нүд чих 2019-01-15 202.9.42.44

Даргын дүрд тоглогч Баярхүү дэмий.2-р эгнээгээр автобус явуулна,өөр юу юуч билээ амьдралгүй юм ярьдаг дэндүү цагаан захтан байна лээ.Амарсайхан жаахан бодитой юм яриад байх юм.Гэхдээ Зайсанг ухаж барьсан барилгаас өөр гол ус өөрчилж барьсан барилга аль хир олон байдаг юм. Зайсанд хахуул өгч тэр барилгыг барьсан байхдаа. Тэнд түмэнд үйлчилдэг тийм байгууламж байхад үзэмж байршлын хуьд бас л нэг үзэгдэл

Avatar

Hjk 2019-01-15 202.126.89.251

Амарсайхан яав ч дээрээ тэр 60 тэрбумын бүлэглэл биш тэр ЖДҮ биш тийм болохлоор хотыг хот айл болгож чадна.
NO OTHER CHOICE

Avatar

Зочин 2019-01-15 66.181.161.10

Хаха шаана биз

Avatar

Иргэн 2019-01-15 66.181.161.10

Туул гол Зайсанг маань эзэгнэж байгаа хүн хотын дарга болох юм бол Богд уулын эзэн болох байлгүй дээ Амарсайхан гуай. Үнэтэй байрнаасаа хэдийг намдаа хандивлаж Хотын дарга болох тасалбар авчхав Амарсайхан гуай. Одоо болно ашиг сонирхлын зөрчил гарна Амарсайхан гуай.

Avatar

Зочин 2019-01-15 66.181.161.10

Туул гол Зайсанг маань эзэгнэж байгаа хүн хотын дарга болох юм бол Богд уулын эзэн болох байлгүй дээ Амарсайхан гуай. Үнэтэй байрнаасаа хэдийг намдаа хандивлаж Хотын дарга болох тасалбар авчхав Амарсайхан гуай. Одоо болно ашиг сонирхлын зөрчил гарна Амарсайхан гуай.

Avatar

ман 2019-01-15 49.0.147.37

Том толгой жижэг бөгстөй юмнуудийг зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-01-15 203.91.115.54

Энэ амарсайхан гэж яасан шуналын тулам нь дийлдэдгүй хулгайч вэ. Хаана л албан тушаал гарна тийшээ л чичирж бх юм. Зайсан толгойгоо ухуулла, туул голоо хядууллаа. Одоо юугаа цөлмөх гд бгаа луухаан бээ

Avatar

Зочин 2019-01-15 66.181.161.10

Яг тийм нийслэлийн хурлын дарга нь биз дээ. Агуу шунал шүү

Avatar

Зочин 2019-01-15 66.181.160.15

Юу ч хийсэнгүй.Нам дотроо алалцсаар 4 жил нь дууслаа.2019 он шоуны жил бн.ЭТТ-н хувьцааны хэдэн цаас тараана,баахан барилгын нээлт хийнэ,Занданшатар тэнэгээр элдэв дайралт,жүжиг үзүүлнэ. Үгүй бол энэ нам нь хойдхоо уншуулна.

Avatar

Зочин 2019-01-15 149.167.33.143

ЯГ ҮНЭНДЭЭ ХЭН БИЛЭЭ НӨГӨӨ ХОТЫН ДАРГА АГСАНЫ ДОР БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ТОМИЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ ТЭД ОЛИГТОЙ БАЙСАН БОЛ АЖИЛ НЬ ГАЙГҮЙ Л БАЙХ БАЙСАН Ш ДЭЭ ГЭТЭЛ ТЭД ДАНДАА ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭР ГАРГУУОДАГ БАЙСАН ШҮҮ АМАРСАЙХАН НЬ АРАЙ ДЭЭР ЮМ ДАА

Avatar

Зочин 2019-01-15 203.91.115.54

Харин тиймээ. Амарсайхан агсан дээр😂😂😂

Avatar

Зочин 2019-01-15 202.179.24.79

Тов аймгийн малчны хуу хотын дарга болдог ардчилсан нийгмээ устгаж олигархийн гэр булийн гишууд л хотын дарга их хурлын дарга болдог дарангуйлагчын нийгэмд орж яах гээд байнаа ухэр монголчуудаа та нар оорсдоо чадаагуйдээ атаархаж хорсолд жонхуугийн гарт бугдийг нь огох гээд мунагтаад байх юм иоээдуйд ур хуухдууд чинь хотын дарга их зурлын дарга болох боломжийг нь битгий устгаач

Avatar

АК 2019-01-15 49.0.184.30

ЭРХ БИШ МАН-ЫНХАА УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРЭЭ ДАГАХ БАЙЛГҮЙ ДЭЭ, БҮҮ ЯС ХАЯЖ ӨГӨӨД БАЙ Л ДАА, УГААСАА СОНГУУЛЬД ЯЛСАН НАМ Л БҮХНИЙГ ШИЙДНЭ Ш ДЭЭ, АМЖИЛТ,,,

Avatar

Зочин 2019-01-15 182.160.39.68

Хүрэлсүх Аюурсайхан нар 1937 оны үеийн ногоон малгайтнуудын сүнс мөн шүү. Монголыг сүйрүүлж мэдэх хүмүүс.

Avatar

Demjigch bish bolloo 2019-01-15 150.129.143.158

Bayrkhuu zailaa chi

Avatar

ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЖДҮДЭЖ БАЙГАА ТОПОРЫГ ЗАЙЛУУЛЬЯ 2019-01-15 175.38.95.65

ТАГНУУЛЧ МУУЖГАЙ ЖУДАГГҮЙ БАС МЭДЛЭГГҮЙ СУГА БАЙНА ШДЭЭ, САНДАЛ ШИРЭЭТЭЙ Л ЗУУРАЛДААД БХ ЮМ?! УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ УЛАМ БҮР ДОРОЙТОЖ ДУНД ДАВХРАГАГҮЙ БОЛЖ МОНГОЛЧУУДЫН 96 ХУВЬ НЭН ЯДУУ ДАВХРАГАРУУ ГУЛСАН УНАЦГААЖ БАЙНА… ЖОНКУУГИЙН САЛТААНААС САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЖДҮҮДЭЖ БАЙГАА УХНА ТОПОРЫГ ЗАЙЛУУЛЬЯ!!!

Avatar

Zochin 2019-01-15 202.9.42.154

Amarsaihan tuul golin burgas suitgej barilga barij baigaa hairan zaisan tolgoig suiruulsen ni unen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж