Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх башёд барилдана

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх башёд барилдана

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх башёд барилдана

Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны эхний башё Токио хотод болж байна. Энэ башёд Монголын 20 гаруй бөх барилдаж байгаа ч Такаоива А.Баасандорж өөрийн дэвжээний бөхөө зодсон нь олон нийтэд хүрч тэрбээр зодог тайлахаар болсон. Тэгвэл цагтаа озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх гуравдугаар сарын башёд барилдахаар болсон байна. Тэрбээр бэлтгэлдээ гараад эхэлжээ.

Тэрүнофүжи 2018 оны зургадугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсний улмаас олон башё өнжсөн. Тиймээс түүний чансаа буурсан бөгөөд хаврын тэмцээнд жониданд барилдах аж.

Энэ жил 28 настай Г.Ган-Эрдэнэ 2015 онд дээд зиндаанд өндөр амжилт үзүүлсэн ч бэртлийн улмаас чансаа буураад байна. Өдгөө дээд зиндаанд барилдаж буй Ичиножёо А.Ичинноров түүнтэй хамт Монголоос ирж, нэгэн сургуульд хамт суралцаж, тэд сүмод хүч түрэн орж ирсэн бөхчүүд билээ. Хэдийгээр озэки/арслан/ цол хүртэж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн бэртэл эдгэрч бэлтгэлдээ эрчимтэй орсон нь шинэ оны эхэнд сүмо сонирхогчдын талархан хүлээн авсан мэдээллийг нэг байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж