Ах, дүү мастерууд уралдаанаа үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.15-нд нийтлэгдсэн

Ах, дүү мастерууд уралдаанаа үргэлжлүүлж байна

Ах, дүү мастерууд 6 дахь гараанд 41-р байранд орж ирсэн.

Перуд болж буй авто спортын “Дакар Ралли” уралдаан өндөрлөхөд гурван өдрийн гараа үлдлээ. Өнгөрсөн шөнө автомашины долоо дахь гараа болсон бөгөөд дүн өнөөдөр/2019.01.15/ гарна. Энэ уралдаан Перу нутгийн бартаа ихтэй замаар үргэлжлэх бөгөөд өндөрлөг газар болох Арэкиүпагаас доошилж нам газар Сан Хуан дэ Марконад уралдаан өрнөнө. Нийтдээ 323 км цаг тооцох замаар тамирчид уралдана гэсэн мэдээлэл ирээд байна.

Энэ жилийн “Дакар Ралли”-д Монголын баг (Dakar 2019 Team Mongolia) өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа ч зургаа дахь гарааны дараа мотоциклийн ангилалд уралдсан Н.Лхамаа тэмцээнээ дуусгасан. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа мэдээлж, байнга дэмжиж байсан бүгдэд баярласанаа илэрхийлсэн билээ.

“Dakar 2019 Team Mongolia” баг автомашины SxS ангиллын дөрвөн дугуйтад өрсөлдөж байгаа бөгөөд Д.Бямбадэлгэр /багийн ахлагч, чиглүүлэгч/, Ө.Бямбацогт /жолооч/ нар тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна.

Ах, дүү мастерууд зургаа дахь гараанд 317 км замыг хүнд бэрх замаар туулж, 41-р байранд орж ирсэн. Өнөөдөр долоо дахь гарааны дүн гарч тэдний явцын мэдээлэл гарах юм.

“Дакар Ралли 2019” уралдаан өндөрлөх дөхөж байгаа ч олон шилдэг тамирчид болон оролцогчид замын дундаас гарсаар байна. Энэ жил 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор бүртгүүлсэн.

Перу улсын нутагт 10 өдрийн турш 5603 км үргэлжлэх “Дакар Ралли” уралдааны нийт замын 70 хувь нь элсэн цөл, байгалийн хамгийн хүнд бартаатай замд үргэлжилж байна. Одоо уралдаан өндөрлөхөд гурван гараа үлджээ.

“Дакар ралли 2019” уралдааныг NTV телевиз шууд дамжуулан хүргэж байгаа бол сэтгүүлч Б.Онон Перугээс мэдээлж байна. Уралдааны фото агшнаас хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж