Дахиад ийм барилдаан бүү үзүүлээч гэж гуйя! | News.MN

Дахиад ийм барилдаан бүү үзүүлээч гэж гуйя!

Дахиад ийм барилдаан бүү үзүүлээч гэж гуйя!

Дахиад ийм барилдаан бүү үзүүлээч гэж гуйя!

Хориод хоногийн дараа сар шинийн барилдаан болно. Бүтэн бүлээрээ цугларч битүүний барилдаан үзэж, тэр жилийнхээ өнгийг тодорхойлох хүчит бөхчүүдээ бахархаж ярих хэчнээн сайхан. Харин өнөө жилийн хувьд Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдааны “арай л дэндүүдсэн” эр бяр гэхээсээ илүү зэрлэгшил үнэртүүлж айдас төрүүлсэн барилдаан санаанаас нэг л холдож өгөхгүй болов уу. Олон нийтийн мэдээллийн сүлжээнд хонон өнжин хоёр талцаж, “унаж сураагүй” залуу бөх Б.Лхагвадорж, унагаж сураагүй Н.Батсуурь аваргын тухай маргав. Төдөлгүй аварга тайлбар хийлээ. “Барилцааны явцад, давахад тийм зүйл болчихлоо. Санаатайгаар тийм зүйл хийгээгүй. Дүү хүү унахдаа биеэ хэт сулласан юм билээ. Аархсан, илүүрхсэн зүйл байхгүй. Зөөлөн унагасан” гэв.

Дараа нь тэр “зөөлөн унасан” бөхтэй холбогдлоо. “Зүгээр” гэнэ. “Эмнэлэгт үзүүлэхэд тархи доргисон, хүзүү суулттай. 14 хоног эмчлүүлэхийг зөвлөсөн” гэнэ. Бөхчүүд бол “байдаг л юм” гэх байх. Гэхдээ үүнийг үзсэн үзэгчдээ бас бодоход илүүдэхгүй. Бөх гэдэг маань үзэгчид, сонирхогчидтойгоо хамтдаа Монголын баялаг юм аа.

Түүнээс биш Б.Лхагвадоржийг гүйж явахад нь бүдрээд унахад бид эвийлж өхөөрдөөгүй. Аварга Н.Батсуурийг “зодоод гэмтээсэнтэй” адилтгаж буруутгаагүй. “Яасан эвгүй унагав аа” гэхийн сацуу “Ай даа мөн аатай сайхан барилдлаа” гэх магтаал зэмлэл нь хамтдаа яваа.

Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 4.10-т заасан “Нэг даваанд бөхийн эмчилгээ хийлгэх хугацаа гурван минутаас хэтрэхгүй бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд учраа бөхийг давсанд тооцно. Харин өрсөлдөгч бөх нь цээрээ зөрчин гэмтэл учруулсны улмаас учраа бөх дээрхээс /гурван минутаас/ илүү хугацаагаар эмчлүүлэхэд хүрвэл гэмтэл учруулсан бөхийг барилдаанаас хасч эмчилгээтэй бөхийг давсанд тооцно” гэдэг заалт энд үйлчлэх үү. Гэмтээсэн бөх нь эвтэйхэн татаж босгоод “зүгээр” гээд хэвлэлийнхэнд хэлчихвэл энэ дүрэм үйлчлэхгүй юу.

Нийт бөхчүүдэд хамааралтай нэг зүйлийг хэлэхэд бөхчүүдийн эрүүл мэнд “асуудалтай”. Бөхийн нэр хүнд эмзгээс эмзэг. Тиймээс нэг л унаанаас болж насны бэртэл гэмтэл авах, үгүйдээ л хүчтэй эм ууж, бэртлээ намдаагаад дараа нь допинг гэгч илэрч амжилтаа баллах нь олонтаа тохиолддог. Энэ бол бөх хүний хувьд том хохирол боловч бөхийн нэр хүндийнх нь дэргэд жижиг мэт санаж хохироод явж байдаг. Энэ байдлаа засч, дүрэмдээ өөрчлөлт оруулахгүй бол бөхийн эрх, хүний эрх хоёр тусдаа байдаггүй юм.

Нэмж сануулахад, бөх бол тулааны спорт гэж тайлбарлахдаа дахин нэг бодоод үзээрэй. Тулаан спорт, үндэсний бөхийн барилдаанаа ялгахтайгаа, мэргэжлийн болон сонирхогчийн спортыг ялгахтайгаа болтлоо Монголд спорт хөгжсөн юм. Бид нохой зодоон, цуст тулаанаас таашаал авдаг спортыг сонгож үзэж болно. Үндэсний бөх үүнээс хавьгүй цэвэр ариун, өв уламжлал ихтэй, үнэт зүйл юм. Үндэсний бөх үзэгч, сонирхогчтойгоо нэг цул байж энэ үнэт зүйл бий болдог. Өөр аль ч орны, ямар ч спорттой харьцуулах шаардлагагүй учраас “зүгээр л бөх” монгол бөхийн барилдаан гэдэг биз.

Монгол бол бөхийн орноос гадна хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан, хуульт ёсыг эрхэмлэдэг орон билээ. Үндсэн хууль гэдэг нь “ойгоор нь барилддаг баяр” гэдгээс гадна Монголд мөрдөж буй бүх хуулийн үндэс суурь юм аа. Биеийн тамир, спортын тухай хууль гэж бий. Улсын баяр наадмын тухай хуульд нь Үндэсний бөхийн барилдааны дүрмээр шийдэхээр заасан болохоор гол зохицуулалт нь Үндэсний бөхийн барилдааны дүрэм болж таарч байна. Энэ дүрмээр нь голдуу барилдаанаас хасах, барилдахыг түдгэлзүүлэх “шийтгэлтэй” байх юм. Яаж бодохоороо өрсөлдөгчийнх нь эрхийг хасахаар өвчин нь илааршина гэж тооцсоныг бүү мэд.

Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэвэл нэг бөх нөгөөгөө санамсаргүйгээр, аархах сэтгэл агуулахгүйгээр, бөхийн дүрмийн цээрт заагаагүйгээр гэмтээсэн бол үзэгчид л буруутай юм байна. Эмэгтэй хүн байж яах гэж бөх үзэв, бөхийн тухай ярив гэж шүүмжилнэ. Барилдах, дэргэдээс нь үзэх хоёр өөр гэж нэг тайлбарлана.

Тиймээс Н.Батсуурь аваргаас уучлал гуйя. Арслан цол хүртсэнийхээ дараахан Оюунболдтой маргахад нь үзэгчид соёлгүйгээсээ болж ундааны сав болон элдэв зүйлээр шидэж сэтгэлзүйд нь нөлөөлж байсанд ч,  энэ удаад хөндлөнгөөс харчихаад хөнгөн дүгнэлт хийсэнд ч үзэгчид буруутай. Начин өвөөтэй, харцага аавтай, япон соёлтой, жүдогийн ОУХМ, Монгол Улсын аварга Н.Батсуурь таныг цаашдын барилдаандаа үзэгчдийг бүү буруутгаж, бас бүү “айлгаж” байгаарай гэж л хүсье. Мөн таныг хүний ёс жудагийг дагаж “Батсуурь ах буруугүй” гэхээс өөрийг өчихгүй байгаа учраа бөхдөө “санамсаргүй болж өнгөрсөн үйл явцын” тухайд уучлал гуйж эрүүл мэнд, ирээдүйд нь санаа тавина гэж найдъя.

Сар шинийн барилдаан сайхаан. Энэ барилдааныг сайхан байлгаж, нийгмийн өмнө хүлээдэг цорын ганц үүрэг ард түмнээ цэнгүүлэн баясгаасай гэж нийт бөхчүүддээ хүсэн ерөөе!

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

81 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Намсрайжав. Аав нь. 2019-01-15 66.181.182.203

Ажил хийгээгүй мөртлөө цалин авсан нь нэгэнт тогтоогдсон тул буцаан төлүүлж татвар төлөгчдөд мэдэгдэнэ үү… Энэ бөхөд ёс суртахуун ичих нүүр нэр төр байхгүй бололтой. Хувийн компани ажилд аваад цалингаа өгнө үү эс өгнө үү хэнд ч хамааралгүй. Яагаад төрийн байгууллага….??? Тэгвэл эмч болгочих… Хагалгаагаа хийхгүй бол гээд… Мөн багш хүүхдэд тань хичээл заахгүй цалин авна…гээд боддоо… Ичдэггүй хөлдүү. …

Avatar

Зочин 2019-01-15 66.181.182.203

Хэрэв төр засаг байдаг бол төр төмөр нүүрээ харуулах болсон бус уу ??? Учир нь ажил рийг

Avatar

Зочин 2019-01-15 66.181.182.203

Хэрэв төр засаг байдаг бол яагаад ажил рийг

Avatar

Uuu 2019-01-15 202.9.45.216

БОХЧУУД БОЛНО ШУНАЛЫН ТУЛАМУУД

Avatar

Зочин 2019-01-15 64.119.20.98

bidnii burruuu

bid l khudalaa garuudiig khudlaa ongiroosnon khuurguud alchikhlaa

Purebdgaba abarga bolson bol aria ukhaalag baisan yumaa

Nokhoi zodoond oruulbal taaran

Avatar

Пүжээ 2019-01-15 78.34.150.240

Энэ барилдааны хувьд авч үзэхэд эвгүй л барилдаан болж гэхдээ үүнийг санаатайгаар хийсэн харгис үйлдэл гэж бодохгүй бна. Хүнийг бас хэт ингэж доромжилж болохгүй. Аз болоход нөгөө унасан бөх нь хүнд бэртээгүй бгаа юм бна. Ер нь бол төлөвлөөгүй санамсаргүй осол спорт бүү хэл хаа сайгүй л гарч бадаг шүү дээ.
Харин бөхийн жудаг гэгч бол зөвхөн барилдааны талбарт биш бөх хүн хаа ч бие сэтгэлээ зөв авч явахад байгаа юм. Яагаад гэвэл тэд ард олонд танигдаж хайрлагдаж хүндлэгдэж байдаг, тиймээс бусда

Avatar

Зочин 2019-01-15 124.158.111.6

ОЮУНБОЛД ГЭЖ БАС НӨХӨР БНА ТЭР ХЭНТИЙН ИХ ДЭЭРЭЛХҮҮ. ЗҮГЭЭР Л БАРИЛДЧААЧ ТА НАР.

Avatar

Зочин 2019-01-15 124.158.111.6

БАТСУУРЬ УУЧЛАЛТ ГУЙЧИХГҮЙ ЯАГААД ГҮЛДИЙГЭЭД БАЙГААН.

Avatar

Хүүхдээрээ 2019-01-15 103.9.90.53

Их Монголын хүчтэн дэвжээ чимээгүй юу, алсдаа төв халхынхан харж байгаа залууг мохоолоо бас гэмтээлээ.

Avatar

Увсын Ховд сум 2019-01-15 103.206.195.163

Энэ миний нутгийн хүн болсонд харамсч байна. Богдод мөргөхөөр ирээд буцаагүй гэгчээр социализмын үед Дарханд ирж амьдраад буцаагүй айлын хүүхэд шиг байгаа юм. Нутагтаа байсан бол арай өөр, өрөвч хүн байх байсан болов уу. Эсвэл соёл, хүмүүжлийг яагаад ч авах чадваргүй хүн юм болов уу? Юу ч болов Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас өгдөг мөнгө төгрөгийг нь зогсоох, бусад ивээн тэтгэгчид нь ёс суртхуунгүй үйлдлийг нь дэмждэг хэмээн цоллуулахаас зайлж тийм компаний бөх гэж хэлүүлэхээ больё.

Avatar

Зочин 2019-01-15 202.179.27.237

Би өсч яваа бөх болох хүүтэй хүн тэр 19 настай. Энэ мэт зэрлэгүүдэд хүүгээ дээрхлүүлмээргүй байна. Ийм харгис хэрцгий хүний үнэргүй бөхөнцөрийг ноцолдуулахыг зогсоох газар байна уу? Энэ зэрлэг ноцолдох бол тэр газар очихгүй байя аод түмэн минь ? …..

Avatar

NOOVSH 2019-01-15 182.160.36.134

YUN UUCHLAL GUIJ BYALDUUCHLAAD BGAA HUDALDAGDSAN SETGUUL VE, NAAD MUUGAA SHUUD TSOLIIG N HURAA, YUN AVARGA, ERUNHIILEGCH MONGOL YALLAA GEED BSN, ALIV ODOO YALSAN UM BOL IIM MANGAR UMNUUDAA EMHEL TSEGTSEL, CHADAHGUI BOL OGTSOR, TER SHIDUULSEN HUU BOL DUUSSAN DAA, ODOO MEDEGDEHGUI LDEE, JILIIN DARAANAAS NURUU NUGASAAR YABNA DAA, TAHIR DUTUU BOLNO

Avatar

Зочин 2019-01-15 203.91.114.244

энэ удаад санамсаргүй юмаа гэхэд энэ хүн яагаад дандаа иймэрхүү муухай хэл аманд орж байдаг юм бээ. Олны өмнө хүлээх ёс зүй, жудаг, хариуцлага гэж байх ёстой биз дээ.

Avatar

зочин 2019-01-15 59.153.114.17

Энэ зэрлэг амьтнаар нутгийн нэрээ бузарлуулмааргүй бна шүү.Тэнэг залуу.

Avatar

Зочин 2019-01-15 202.126.89.149

Сүхбаатар аймагийн онцгой байдлын хэлтэсын бөх гэх тушаалаа яаралтай татаж авна уу Онцгой байдалын генерал Бадрал гуай үүний оронд ард иргэдэд нэг ч гэсэн аврагч гал сөнөөгч хэрэгтэй бна тэгээд ч Сүхбаатар аймагт хаа хамаагүй хүн

Avatar

Зочин 2019-01-15 202.9.43.112

Үе үе гар нь загатнаад хэзүү байдаг бололтой

Avatar

Зочин 2019-01-15 73.92.12.67

Дурмэндээ учраа бехее унагаж болохгуй гээд оруулчаач, тэртэй тэргуй арваад цаг бие биеэ илээд зогсдог амьтад кккк

Avatar

ККК 2019-01-15 203.91.115.37

ЭЦЭГТЭЙГЭЭ НИЙЛЖ ЗАМЫН ЦАГДАА ЦОХИЖ УНАГАСАН ГАРДАА энэ муу

Avatar

Зочин 2019-01-15 139.5.217.245

АРДАА ГАРГААД АЛДЧИХСАН УНАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЧИХСОН ЛХАГВАДОРЖ А.арсланг ИНГЭЖ УНАГАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНАА . ДАРААГЫНХ НЬ ДАВААНД 4 БӨХ ДУНДААС ӨВДӨГ ТОЙГ НЬ ГЭМТЭЭД ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА У.Харцага Баярхүүгийн БАТ-ӨЛЗИЙГ АМЛАЖ АВЧ БАЙГАА ЮМ ДАА НӨГӨӨХ НЬ БАРИЛДАЖ ЧАДАЛГҮЙ ТАХИМАА ӨГСӨН . ИЙМ Л ХҮНИЙ ҮНЭРГҮЙ БӨХИЙН ЖУДАГГҮЙ ОРЧИН ЦАГЫН АМБАНТНЫ ХАР ЖИГМЭД **АВАРГА** ГЭДЭГ ХҮНДТЭЙ ЦОЛЫГ ЗҮҮЧИХЭЭД ЯВААД БАЙГАА ЮМ .

Avatar

Зочин 2019-01-15 202.21.116.2

zaluu bohchuud ooriig n ingej shidej hemhlene dee gej zanaj baigaa. tsag urgelj avargaaraa yavahguigee oilgoogui baina

Avatar

Зочин 2019-01-15 149.167.33.143

АЙ ДАА ТЭРИЙГ ЧИНЬ Л ЁС ЗҮЙ ГЭЭД БАЙГАА ЮМ Ш ДЭЭ МЭЛГЭР БОЛОН ТҮҮНИЙ СҮҮДРҮҮД ОЙЛГОХГҮЙ Л ДЭЭ

Avatar

Зочин 2019-01-15 202.179.26.251

Дүрмээр хориглоогүй бол бүх юм хуулиар зөв байдгийг ойлгож ав Оргилмаа!

Avatar

Зочин 2019-01-15 202.72.244.219

Naad 1 xuniixee barildaxaa erxin xasaach.xamgin ** buduuleg medleggui ** amitan.

Avatar

х 2019-01-15 192.82.64.216

Сүртэй юм бэ. барилдаанд энэ зэргийн юм байх шүү дэ.

Avatar

Bold 2019-01-15 183.177.100.4

Uvsiin naadam deer hun zodson.

Avatar

Зочин 2019-01-15 202.180.218.149

Та бүхэн үнэн өрөвдөлтэй байна. Аливаа зүйлийг бүтэн зургаар нь дүгнэж сур. Батсуурь шиг байж чадахгүй, түүн шиг зорилгодоо хүрч чадахгүй байж битгий атаарх. Ийм барилдаан байна. Аймгийн арслан хүү чинь аймгийн арслан авахаасаа өмнө унаад сурах ёстой байдаг юм. Унаж сураагүй бөхийг бөх гээд яахав. Шууд гуйж аварга болоогүй үнэн хүч, ухаан, бяраараа шалгарч аварга болсон. Тэгээд та нар яахын. Өрөвдөлтэй өчүүхэн дотортой хогийн гарууд. Хүн юу гэж хүнийг санаатай тэгэж унагаах уу. Албаар тэгсэн үү

Avatar

Зочин 2019-01-15 202.170.80.25

ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЖООХОН БАЦААН Л БИЧСЭН ГЭЖ НАЙДИЙ ДАА

Avatar

Bat 2019-01-15 183.177.100.4

Aav n hereg hiisen huuhed n bas iim oodgui, Umhii dorvodiig erhiig n hasaachee…

Avatar

Намсрайжав 2019-01-15 202.9.43.109

энэ адгуусаар Монгол бөх дутахгүй. Манай Увс нутгийн Мөнхбат аварга хичнээн сайхан жудагтай билээ. Энэ муу хаанаас гарч ирсэн хасагын бутач вэ.

Avatar

эрдэнэ 2019-01-15 122.201.24.230

Тэнэг бөх бөхчүүдээр ер нь яах юм. Бөх яриад Монгол хэзээ ч хөгжихгүй.

Avatar

Зочин 2019-01-15 149.167.33.143

МЭ ШИГ ШИГ ОЛНЫ ЗЭВҮҮЦЭЛ ХҮРГЭСЭН НЭГ БӨХӨНЦӨР БАЙХ ЮМ АА. ДҮҮ ХҮҮ ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛ ДАА АЖИЛЛАХГҮЙ ЗҮГЭЭР Л БӨНЖИГНЭЭД БАЙВАЛ ХҮН АМЬТНААС АСУУ ТЭГЭХГҮ БОЛ МЭ ШИГ СҮЙРНЭ ШҮҮ

Avatar

Эрдэнэ 2019-01-15 122.201.24.230

Бөх морь яриад Монголд хэзээ ч хөгжихгүй. өмхий халс хирээ үнэртүүлсэн бөх нэртэй тэнэг дуракуудыг магтаж хөөргөдөг улмс Монголоос өөр байхгүй.

Avatar

Бөх 2019-01-15 103.206.195.163

Зөрчил гаргасан. Ёс зүйгүй байсан. Одоо энэ Батсуурь билүү энэ нэн бүдүүлэг, хүн чанаргүй залууд арга хэмжээ авах хэрэгтэй. Ядаж үл ялиг ч болов ухаараг. Дахин арга хэмжээ ав. Ялимгүй ч болов хүн чанар нь гаднаас ирнэ. Өөрт нь бол байхгүй л юм байна.

Avatar

уншигч 2019-01-15 64.119.19.50

батсуурийн xүзүү нь хугараад үхээсээ ийм бөх үзэхээс гутарч байна

Avatar

ард 2019-01-15 103.229.123.95

Над муу Батсуурь гэгч зэрлэг адгуусныхаа аварга цолыг хурааж, баоилдах эрхийг хасаачээ.

Avatar

увс хүн 2019-01-15 64.119.21.241

барилдах эрхийг нь хас, гүйцээ

Avatar

A 2019-01-15 43.228.128.146

Ugaasaa teneg buhchuudiig uzej yaadag yum. Bi eregtei hun gehdee manai undesnii buh bol hog n**** bolson shu. Buh yum munguur shiidegdej baihad uzeed baih hereg yu baina

Avatar

Зочин 2019-01-15 202.179.27.146

za bitgii xutsaad bai box barildax gej zoolon unagaxiig xeldeggui yum chadaxgui bol goimongoo ideed PC toglood l suux xeregtei

Avatar

зочин 2019-01-15 66.181.166.196

Бөх үзэж тэнэгүүдийг дагаж тэнэгтэхээ больцгоо, огт тоохгүй хаячихвал энэ хэдэн эрүүгийн танхайчууд тэгэж байгаад шоронд явах нь яваад, үлдсэн ганц нэг нь хар ажил хийгээд амиа аргалцгаах биз, бөх бөх гээд ярьж бичээд байхаар бүр давраад өөрсдийгөө хаданд гаргаад байна наадуул чинь

Avatar

Зочин 2019-01-15 49.0.149.20

МОНГОЛ УЛСАД АХ ЯЛСНААС ХОЙШ 23 орчим АВАРГА ТӨРСӨН БАЙДАГ ТЭДЭН ДОТРООС ХОЙЧ ЗАЛУУ ҮЕЭ ДЭМЖИЖ Л БАЙСАН ГЭДГИЙГ СОНСОЖ БАЙСНААС 21-хэн НАСТАЙ ИРЭЭДҮЙТЭЙ ЗАЛУУГ ХҮЧ ГАРГАН ЗОРИУД ШАХУУ СЭЭРЭЭР НЬ ШИДЭЖ АМБАНТНЫ ЖИГМЭД ДҮР ГАРГАЖ БАЙГАА ЭНЭ ЗАЛУУГ ХАРААД ЖУДАГ ГЭДЭГ ЮМ ҮНДЭСНИЙ БӨХӨД АЛГА БОЛЖ ХЭРЭВ ЭНЭ ЗАЛУУ ӨӨРӨӨ ИНГЭЖ ЗАЛУУ БАЙХДАА УНАСАН БОЛ ЯАЖ БААШИЛЖ БАЙХ БОЛ ГЭЖ БАС БОДЛОО ЭЦЭСТ НЬ 3-ҮЕИЙН БӨХИЙН УДАМ ӨВӨГ ДЭЭДЭС НЬ ТЭНГЭРЭЭС ЯС ХАВТАЛЗАН ХАРЖ БАЙГАА ГЭЖ ХЭЛЬЕ

Avatar

Бодох л асуудал 2019-01-15 66.181.171.34

Монгол бөхийн ёс жудаг алдагдаад удаж байна. Ер нь бөхчүүд маань ёс зүйтэй, хүлээцтэй, тэвчээртэй хүмүүс байдаг даа. Сүүлийн үед тэр зүйлүүд нь их алдагдах болжээ. Тэртээ тэргүй Улсын аврага, арслан, заан, харцага, начин гээд цоллогдоод явж байж бусдад эд хаваа гайхуулж, хүч хэрэглэж, дээрэнгүй харьцаж, ёс зүйгүй авирлах нь бүдүүлэг балмад авир юм. Монголчууд бөхөө хүндэлж явдаг ард түмэн гэхдээ тэглээ гээд бусдыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэж яв гэсэн үг биш. Мөн өрсөлдөгчөө хайрла, хүндэл!!!,

Avatar

Зочин 2019-01-15 66.181.190.60

юу ч гээд бгаан энэ сэтгүүлч бас увсынх уу

Avatar

Зочин 2019-01-15 103.206.195.166

Батсуурь үнэхээр зэрлэг. Аав нь ч тийм л байсан даа. Энэ хүүхэд гэмтээж мэднэ. Монгол бөх нохой зодоон биш, сумо биш,

Avatar

zochin 2019-01-15 66.181.183.106

Aavtaigaa niilj turiin tsagdaa zodson bas aimagtaa Purevsaihanyg diilehgui bolohoor zodson geh met uildeldeld n baridah erhiig hasch tsolyg huraa es zuigui n**** udmaaraa judaggui hulgaichuud Bayanmunh buhiin tuluu gej hudal yarij shunalaa nuuhaas ene hun chargui shorongiin tavaa humuujuuleech

Avatar

Зочин 2019-01-15 49.0.147.146

naad chine bas albaar ym shig sanagdaagvi ee.

Avatar

эмч 2019-01-15 122.201.24.228

Ямар аймаар унагаа вэ? Алсдаа гэмтлийн гор нь гарна шүү, хүзүүгий нь хугалах шахжээ. Үтгонбаатар заавал рентген зураг авахуулж гэмтлийн мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй шүү. Бөхчүүд минь ийм байдал гаргаж болохгүйг анхаараарай. Зэрлэг байна шүү.

Avatar

Зочин 2019-01-15 66.181.160.119

Уншигч олноо ухаарал руу хөтөлсөн зөв хандлага, сайн бичлэг болжээ.

Avatar

Зочин 2019-01-15 124.158.111.6

Долингор

Avatar

Зочин 2019-01-15 202.21.112.37

Ene Tanhai Batsuuriig tusgaigiin Otgonbaatar bol ulhun zodno duu. itgeltei bn

Avatar

Зочин 2019-01-15 202.126.89.151

" Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг " гэж үнэн байна. Аав нь шаардлага тавьсан төрийн цагдааг зодно. Хүү нь салгахгүй харж зогсоно. Аварга нэрээр дулдуйдаж ажил хийхгүй төрийн албанд шургалж цалин хулгайлана. Хаана байна тэдний ёс зүй… Дургүй хүрэх ч багадана…. Ичмээр ёс зүйгүй…

Avatar

Зочин 2019-01-15 66.181.168.8

Манай сагсан бөмбөгт ч ийм санаатай биш байдлаас бэртлүүд гарч л байдаг. Хөлбөмбөг ч ялгаагүй. Бас хүний эрх ярих уу, эргүү сэтгүүлч ээ.

Avatar

Зочин 2019-01-15 43.242.243.91

Угаас хүмүүжилгүй. Цагдаа зоддог тэнэг н**ш. Зургаан сар ч юм уу бөх барилдах эрхийг нь хасах хэрэгтэй. Ядаж нэг удаа үндэсний баяр наадамд оролцох эрхийг нь хасах хэрэгтэй. Нөгөө хүн нь нугас нь тасарч үхсэн бол ингэхэд ингэж шидсэн хүн ял авах уу? Тэр бичлэгийг нь харахад яавч санамсаргүй хаясан явдал биш, бүр заналтай, зориуд, гэмтээгээд өгье гэсэн байртай шидэж байна лээ

Avatar

Зочин 2019-01-15 64.119.20.98

soliorol

denduu ikh ongiroo zon olnii khair daakhgui …..dabj baikh ueye baikhad unakh uye irne.odoo ingebel ireeduin aimgiin arsalanguud chinii nugasiig taslana shuu dee..Uiliin ur gej ter bolno….Iim zan gargaj bgaa bukhiig tsaasihid bairluddulakhgui baij bolno shuu dee NUGUU JUDAG KHAA BNA

Avatar

Бөх 2019-01-15 202.9.42.238

Бөх нэртэй махан толгойтой бөмбөөлөө нарын тэнэглэл бөхөөсөө халиад төрд шургалж улс орон маань тэнэгрэл мангууралын далайд живж байна.

Avatar

Зочин 2019-01-15 202.21.117.2

Монгол үндэсний бөхөд ойрын хэдэн жил ёс зүйгүй зүйлүүд зөндөө гарч байнаа. Дархан аварга Г.Өсөхбаяр дархан аварга А.Сүхбатыг улсын баяраар санаатайгаар тийрч байсан. Мөн Р.Санжаадамба аварга бас нэг заалны барилдаанд нэг залуу бөхийг яг Н.Батсуурь аварга шиг дээр өргөж байгаад хаясан тохиолдол гарч байсан. Ер нь адилхан монголчууд байж дов жалганы үзэлээ болиод Үндэсний бөхөө хөгжүүлмээр юм. Үндэсний бөхийн нэр хүнд шалдаа буулаа.

Avatar

Зочин 2019-01-15 66.181.189.245

Увс гөлөг хүн амьтан зодоно эцэг шигээ. Өөрөө нэг өдөр ингэж шидүүлнэ. Ам хамраасаа цус садартал.

Avatar

өртахмммхр 2019-01-15 49.0.147.33

өө эргүү малуудаа энэ чинь спорт барилдаан аливаа тэмцээн хуралдааны үед гэмтэж бэртсэн бол өрсөлдөгч тал нь хариуцлага хүлээдэггүй юм юуч мэдэхгүй байж хүн шүүмжлэх юм тэгвэл тэмцээн гэж нэрлээд тэмцэлдэж яаах юм нусгай юмнууд өөрсдөө барилдаж чадахгүй тэгээд дээр нь хүмүүсийг талцуулна

Avatar

өхр 2019-01-15 49.0.147.33

май үмхий жингэрээ

Avatar

Зочин 2019-01-15 66.181.168.199

denduu buduuleg gar bna lee deee, ter hun ***h ni bna shd,, hedii byar tenhee, bie haa saitai chh gesen hunii ami nasand ersdeltei shde, UUCHLAARAI gehiin orond yun olon yum hutsdag gar ve

Avatar

Зочин 2019-01-15 66.181.179.241

Bohoor dutsan bish teneg hariig erhiig ni hasaachee, gemtel bertel heden jiliin daraa l hor urshig ni gardgiig hen ch medne shdee

Avatar

Зочин 2019-01-15 59.153.115.53

бөх бол төр төр бол бөх

Avatar

Зочин 2019-01-15 122.201.26.172

Монгол өв соёлыг тээж яваа үндэсний бахархал, даган дуурайх бөхчүүд нь жижигхээн тархитай, арчаагүй дорой болчихоор бусад нь аргаггүй юм дө. Бөх үзэхээс ой гутахын,

Avatar

Н.Дашдэнзэн 2019-01-15 202.21.100.210

Яг үнэндээ маш муу нийтлэл байна.

Avatar

зочин 2019-01-15 64.119.24.26

яадаг сагасан яргачин бэ. ийм л хүн хогнууд бөхөд нүүрлэсэн байгаа юм. Бас шунал гэж тулам л гэсэн үг. цолын хураах хэрэгтэй.

Avatar

ЖАНХУУРСАН МОНГОЛ ОРОН 2019-01-15 175.38.95.65

ЮУ ЯРИАД БАЙГАМ БЭ?! БӨХ БОЛ ТӨР ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ТӨР БОЛ БӨХ ЮМ Л ДАА

Avatar

зочин 2019-01-15 122.201.24.65

увсынханыг дарах нэг боломж бүгд чичрээд байгаарай гүнжхэнүүдээ

Avatar

зочин 2019-01-15 103.9.88.162

Удаа дараа танхайн хэрэг үйлдээд байхад нь шоронд хийхгүй байгаа нь цаанаа их том хамгаалалт байна даа,тэгээд онгироод тэнэгтээд байна

Avatar

zochin 2019-01-15 66.181.185.80

barildah erh has tsolii ni huraa

Avatar

Зочин 2019-01-15 117.111.25.74

УНАГААХ нь тодорхой барьц авчхаад албаар шидэж бнш дэээ

Avatar

Зочин 2019-01-15 64.119.18.6

Шууд эрхийг нь хасах ёстой. Ийм алуурчдыг дахин бүү барилдуул

Avatar

Зочин 2019-01-15 202.55.191.130

Naadhi chin tulaanii sportiin turul shuu dee

Avatar

Зочин 2019-01-15 202.170.84.188

Шинэ цагийн Жигмэд бөх!!!

Avatar

Ард 2019-01-15 202.70.34.70

БАТСУУРЬ АВАРГА ААВТАЙГАА НИЙЛЖ ЦАГДАА ЗОДСОН ЯВДАЛ БОЛ ЗӨВХӨН ЭНЭ ХОЁР ХҮНИЙ МУУ МУУХАЙ БИШ ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ ТИЙМ Л ЗАНТАЙ. БИД ӨӨРСДИЙГӨӨ Л ХАРСАН НЬ ТЭР. БИДНЭЭС БҮГДЭЭС НЬ ТИЙМ ЯМААН ОВОГ, ТЭВЧЭЭРГҮЙ ААШ, ДЭЭРЭЛХҮҮ ЗАН ГАРДАГ. ЭНЭ ХОЁРЫГ ИЛҮҮ ҮЗЭЭД, ӨӨРСДӨӨ АРИУН САЙХАН БУРХАД ЮМ ШИГ ААШЛААД БАЙХ ХЭРЭГГҮЙ.

Avatar

Зочин 2019-01-15 202.70.34.70

Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 4.10-т заасан “Нэг даваанд бөхийн эмчилгээ хийлгэх хугацаа гурван минутаас хэтрэхгүй бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд учраа бөхийг давсанд тооцно. Харин өрсөлдөгч бөх нь цээрээ зөрчин гэмтэл учруулсны улмаас учраа бөх дээрхээс /гурван минутаас/ илүү хугацаагаар эмчлүүлэхэд хүрвэл гэмтэл учруулсан бөхийг барилдаанаас хасч эмчилгээтэй бөхийг давсанд тооцно”

Avatar

Зочин 2019-01-15 202.126.89.193

Олон удаагийн ёс бус үйлдэл гаргалаа шүү дээ,Пүрэвсайхантай аймгийнхаа ойн барилдаанаар, замын цагдаа, лхагвадорж гээд бна,,,,, цолыг нь хураа

Avatar

Зочин 2019-01-15 202.9.43.112

Замын цагдааг үүргээ гүйцэтгэж шаардлага тавихад зоддог нөхөр шүү дээ.Ц.Нямдорж УИХ-н гишүүн агсанг ТТБХ-н дарга агсанг хоолойг нь боож гэмт хэрэг өдүүлэх шахсантай ижил юм байна

Avatar

зочин 2019-01-15 182.160.0.140

Ёсзүйгүй ийм бөхийн бариладах эрхийг тодорхой хугацаагаар хасч баймаар.

Avatar

Зочин 2019-01-15 202.21.106.118

Увс бох ийм байж болку

Avatar

Зочин 2019-01-15 202.179.17.225

Юу гуйх, цолыг хураах ёстой. Хүний аминд хүрсний дараа юу гэх вэ? Энэ эхний удаа биш, мөн түүний эцсийн биш

Avatar

gg 2019-01-15 203.217.139.225

zuv bna. Tsolig ni khuraakh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж