Монголын сургууль Их Британид магадлан итгэмжлэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.03.23-нд нийтлэгдсэн

Монголын сургууль Их Британид магадлан итгэмжлэгджээ

Их Британий Засгийн газрын дэргэдэх Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /British Accreditation council/ Төв Азиас анх удаа Монгол улсын хувийн хэвшлийн "Их засаг" олон улсын их сургуулийг магадлан итгэмжилсэн байна. Тус магадлан итгэмжлэх сертификатыг “Их британий магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”-ийг төлөөлөн Монгол улсад суугаа Их Британий элчин сайдын яамны нарийн бичгийн дарга гардуулжээ. Сертификат гардуулах ёслолын үйл ажиллагаанд Их Британид төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, Кембриджийн их сургуулийн төгсөгч, УИХ-ын гишүүн С.Оюун оролцож баяр хүргэжээ.

20 жилийнхээ ойн босгон дээр Их Британий магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буй нь тус сургуулийн 15000 гаруй төгсөгч, 7000 гаруй оюутан, 500 гаруй эрдэмтэн багш нарын ирээдүйн амжилтыг бататгасан үйл явдал болж байгааг "Их засаг" их сургуулийн ректор, доктор, профессор, МУГБагш Н.Ням-Осор онцоллоо.

Их Британид магадлан итгэмжлэгдсэнээр Европийн болон Их Британий их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, суралцаж буй кредитээ шилжүүлэх, гадаадын улс орнуудад ажлын байраар хангагдах, тэтгэлэгт хөтөлбөрт оролцох, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, дэлхийн шилдэг сургуулиудын сүлжээнд нэгдсэнээр бүх төрлийн сургалт семинар, симпозиумд тогтмол оролцох зэрэг боломж бүрдэж байгаа аж.

С.СҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж